9. Гаж донтон

2.4K 260 45
                                    


"Муу хатан"

Тэр ийн хэлээд миний хүзүүнээс барьсаар"Хэзээнээс Арлонда та хоёр дотно болсон юм дээ? "

Би түүний юу бодоод байгааг гадарласан ч тэр намайг хүнтэй хардах хүн биш гэдэгийг сайн мэдэж байлаа.

"Юу яриад байгаа юм?"

"Битгий ойлгохгүй юм шиг дүр эсгэ. Чи ойлгож байгаа."

"Ойлгох оо? Би чинь юу ч ойлгож чадахгүй мулгуу эмэгтэй шүү дээ?!"

"Юлий Хермони!!"тэр ууртай ийн хэлээд хүзүүг минь хүчтэй тавьлаа.

"Таны нүдэнд би юу ч хийж чадахгүй дорд гаралтай Ром эмэгтэй биш гэж үү? Та намайг юу ойлгоно гэж найдаад байгаа хэрэг вэ?"

"Чи үнэхээр цадиггүй бяцхан хатан юм гээч  " гэсээр тэр намайг ууртай өргөн авлаа.

"Ю Юу хийгээд байгаа юм!!"

Тэр алхасаар тэдний ор гэж нэрлэх тааран баавгайн арьсан дээр  намайг зөөлхөн тавин өөрөө дээр минь гараад "Удахгүй өөрөө мэдрэл дээ"гэсээр миний бэлхүүсээр гараа оруулж орхив.

Түүний хүйтэн ширүүн гар орж ирхэд би цочин"МИНОС!!!"

"Одоо намайг нэрээр минь дуудаж чадаж байна уу? Чи үнэхээр зоригтой болжээ? Хэн чамд ийм зориг гаргах зөвшөөрөл өгсөн юм! Би лав биш гэвэл Арлонда юу?"гэсээр миний бэлхүүсийг базаж байлаа.

" Б Болиоч!!"

Тэр нэг гараараа миний бэлхүүснээс базан нөгөө гараараа ирүүг минь дээш өргөн гүн хар нүдээрээ цоо ширтэнэ.Бид хоёрын уруул нийлэхэд 2хуруу л хол байлаа.

"Чи яагаад ийм байдаг юм? Яагаад надтай байхдаа өөр хүний дүр эсгэж өөр хүнтэй өөр дүрд хувирдаг юм."

"Би байгаагаараа л байдаг."

"Үгүй ээ чи тэгдэггүй"

"Битгий намайг мэддэг юм шиг аашлаад бай хаантаан. Та миний тухай бишээ Юлий Хермони гэх эмэгтэйн тухай юу ч мэдэхгүй."

"Үгүй ээ чи өөрөө ч энэ Юлий Хермони гэх эмэгтэйг мэдэхгүй! "

Би түүнлүү цоо ширтлээ. Би буруу сонссон уу эсвэл тэр арай намайг Хермони биш гэдэгийг мэдээд байна уу? Зүрх гарч ирэхнүү гэлтэй цохилж байлаа.

"Чи өөрийнхөө тухай юу ч мэдэхгүй шүү дээ! Чи ямар эмэгтэй гэдэгээ өөрөө ч мэддэггүй "

Арай тайвширах шиг боллоо. Тэр Хермониг л яриад байж...

"Та тэгвэл намайг мэддэг гэж үү? Тэгээд би ямар эмэгтэй юм бэ дээ?"

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now