24. Анхны

1.3K 248 44
                                    

Зарим хүмүүс нь хоорондоо ярьж зарим нь бүжиглэж, хооллож байдаг л нэг үдэшлэг мэт харагдавч бүх зүйл нь үнэтэй. Энд байгаа ганц ширээн дээр тавьсан сарнайн баглаанууд хүртэл энгийн зардаг цэцэгсээс арав дахин үнэ хүрнэ гэдэгт би толгойгоо тавьсан ч бэлэн байна.

Бараг л үдээс хойш болсон үдэшлэг орой болтол үргэлжлэнэ гэж байх боломжтой бололтой. Би бараг 4н цагын үед ирсэн гэтэл одоо 8н цаг болох гэж байна. Энэ хугацаанд чимээгүй л Девид ахын том хүүтэй хамт хүмүүстэй мэндэлж бас энд тэнд очиж суусан.

"Ядарч байна уу?"

Жемс ах ийн хэлэн уух юм өглөө. Хачирхалтай нь тэр аав шигээ хогийн ааштай биш.

"Гайгүй ээ"

"Энэ удаад их чухал хүн ирж байгаа учир хүмүүс бөөн л юм болж байна. Мэдэхгүй юм даа би ч тийм сонирхолгүй л байсан юм л даа"

Тэр санаа алдлаа. Магадгүй тэр ийм зүйлээс залхасан байх.

"Би анх удаагаа ирж байгаа ч та надад их тус боллоо. Маш их баярлалаа"

"Зүгээр дээ, Патерсоны гэр бүлийн ганц охин гээд хүмүүс чамайг их сонирхож байсан"

Би инээмсэглээд "Арай намайг тэр айхтар бизнес гэрлэлтэнд нь оруулахгүй байлгүй дээ"

Баян хүмүүст байдаг л зүйл. Мэдээж авга ах бол айхтар хүн тэр намайг энд авчирсан нь бас нэг бизнестэй холбоотой байж л таарна. Түүнээс биш түүнд миний эрэгтэй эмэгтэй байх нь хамаагүй.

Жемс ах инээгээд "Үгүй байх аа, Хэрвээ тийм байлаа ч чи өөрийгөө хамгаалж чадах эмэгтэй"

Бид хоёр бие рүүгээ харж инээгээд сууж байхад Жемс ах дээр хүмүүс ирэн яриа өдлөө. Би чимээгүй босон зохион байгуулж байгаа зочид буудлын хүнгүй хэсгийг хайхаар явлаа.

Нэгт тэнд таньж мэдэх хүн нэг ч алга. Хоёрт хүн болгон надруу хараад байгаа мэт санагдаж байна.

Гадаа гархад байдаг л нэг Нью Йорк хотын дулаахан үдэш. Гадаа байх сүрлэг усан оргилуурын дэргэдэх сандалд хэн нэгэн сууж харагдсангүй. Азтай байна гэж бодон суугаад цагаан өндөр өсгийтөө тайлан усан оргилуурын нэг дээшлэн нэг доошлох хэмнэлийг харан санаа алдлаа.

Сайхан байна. Бас аз жаргалтай байна гэж бодхыг хүссэн ч нэг л галзуу бодол намайг бүрхэж авсаар байх юм.

Грек рүү буцах...

Энэ бодол намайг ухаан орсоноос хойш толгойд эргэлдэж байгаа ганц бодол.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now