41. Айдас

1.2K 243 118
                                    

Равен ухаан мэдрэлгүй давхисаар гэртээ ирлээ. Хүнд хүнд алахсаар орж ирэхэд байшин тэр чигтэй хамгаалагчид холхин хөл хөдөлгөөнтэй байв. Гал тогооруу шууд орвол Миколог хоёр хамгаалагч хөлийг нь өргөн анхны туслалцаа үзүүлж байв.

Тэд Равенг харан таг гацлаа эзэн нь яг л дэлбэрэх гэж буй галт уул аятай нүд нь улаанаараа эргэж айсан уурласан өнгө аяс нүүрэнд нь үзэгдэнэ.

Равен шууд л очин Микологын өмнө очоод "Хаашаа явсан? Нилаг хаашаа авч явсан?"

Миколо өвчөндөө нүүрээ үрчийлгэн "Эзэнтээн, хадагтайг тэр цонхоор хоёр хүн авч зугатаасан. Нэг нь маш хурдан хөдөлгөөнтэй намайг буудсан. Хар алчуураар нүүрээ ороосон учир таниагүй эрхэмээ"

"Новш, новш новш"

Равен ийнхүү амандаа хараан галзуурах шахаж байв.

"Тэд одоо машинтай явж байгаа араас нь явсан манай хүмүүсийн байршил ингэж зааж байна" хэмээн нэг хамгаалагч ийн хэлхэд Равен түүний гарт байсан утасыг нь шүүрч аван гарав.

Хамгаалагчид түүнийг гархад сая л нэг амьсгаа авав бололтой зарим нь бараг амьсгалаа түгжиж байгаад гаргахдаа ухаан алдчихсангүй.

Равенд одоо цаг хугацаатай өрсөлдөх хэрэг гарч байлаа. Өмнө нь аавыгаа алдах үедээ л энэ их гүн харанхуйд унаж байсан. Нилаг алга боллоо гэдгийг сонсоод тэр гүн харанхуй ахиад нөмрөх шиг санагдаж хамаг биеэр нь хүйтэн хөлс цувна.

Байршил тогтоогч байгаа газар ирхэд хуучны агуулах буй аж. Байршил нь яг энд л зааж байсан учир жижиг гар буугаа байгаа үгүйг шалгаад чимээгүйгээр гэтэн оров.

Түүнийг очтол хамгаалагч нар нь бүгд духандаа буудуулан хэвтэж байх нь тэр. Толгойнд нь харвалт өгөх мэт болж хаанаас юу хийхээ, хаана байгаагаа мэдэхгүй гацав.

Бүхэл бүтэн найман хүнийг алчихсан байна шүү дээ. Энэ зүгээр ч нэг Нилаг хулгайлж мөнгө авах эсвэл түүнийг сүрдүүлэх гэсэн хэрэг бус харин аллага байна. Энэ хамгийн муу нөхцөл байдал. Одоо тэр Нилаг хаанаас хайх, хэнд хандахаа ч мэдэхгүй ертөнцийн хамгийн гүнзгий нүх рүү унасан мэт санагдана.

Яах аа мэдэхгүй балмагдан зогсож байхад гэнэт түүний гарнаас хэн нэгэн зуурав. Равен цочин гараа огцом татаж аваад эргэж харвал нүднээс нь өөр юу ч харагдахгүй болтолоо халхалсан хамгаалалтын хувцас өмссөн эрэгтэй хүн зогсож байх нь тэр.

Равен шууд буугаа гарган өөдөөс нь чиглүүлхэд нөгөө эр бултан түүний буунаас бариад "Нила аюулд орж байхад чамд ингэх зав байна уу? Би чамд хаана байгааг нь хэлж өгье. Харин хараал идсэн өөдөөс минь юм асуух хэрэггүй. Би чамд тусалснаараа өөртөө хангалттай гай авчирч байна"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 09, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now