Зохиолчын үг

1.8K 194 30
                                    

Сайн байцгаана уу? Юуны түрүүнд уучлалт гуйя аа? Тэгээд зохиолоо өндөрөөр үнэлээд байна гэсэг хүмүүс надруу чатаар холбогдоод байх юм. Үнэхээр миний зохиол муу байна уу? 150 хүрчих юм бол гялс шууд оруулна гээд зохиолоо бэлдээд тавьчихсан байсан юмсан. Заасан vote оос бараг хоёр дахин их хүн уншиж байж ганцхан секунд зарцуулаад дарж чаддаггүй юм аа гэхэд намайг элдэв сонин үгээр хэлж чат бичихгүй байгаасай гэж хүсэж байна.

Байнгын намайг дэмждэг хүн надад их байнаа гэж хэлвэл бас өөр хэрэг гэтэл ганц удаа vote ч дарж байгаагүй хүн орж ирэнгүүтэй сонин юм яриад байх юм бол үнэхээр дургүй хүрдэг юм шүү!! Өмнөх зохиол буюу "My Queen" г бичиж байхад хүртэл сонин чат бичсэн хүмүүс их байдаг байсан. Алдартай зохиолчтой адилхан л байна гэнэ! Их л байна гэнэ! Хэдхэн дагагчтай байж л гэнэ! Тухайн үед би 100гаран дагагчтай байсан ч ямар их баярладаг байсан гэж санана. Хүмүүс миний өгүүллэгийг уншиад ийм зохиолч байдаг гэдгийг энэ дэлхий дээр 100 хүн мэдэж байна гэдэг надад хэмжээшгүй их аз жаргалыг өгдөг байсан. Гуйя...Битгий нэгнийхээ сэтгэлрүү ус цац л даа хүмүүсээ?

Хүн болгон цаг хугацаагаа шингээн өгүүллэг бичдэг байхад яагаад өөрийн оюуны бүтээлээ үнэлж болохгүй гэж? Үнэлэмж гэдэг зүйл маш чухал шүү дээ!

Одоо үед шинэ зохиолчидыг нэг л их муулсан хүмүүс олон байдаг болж! Өөрсдөө бичиж чадахгүй байж! Яг одоо өгүүллэг бичье гэж боддог ч санаа зовоод багаа хүүхдүүд байвал санаа бүү зов хүн алдаж байж л ойлгодог юм. Хүмүүс муулах тусам дээшээ гарч ирдэг хүчтэй бай! Би анх зохиол бичиж байхад үнэхээр л нөгөө үг үсэгийн алдаа, буруу найраглал *явав**инээв* гээд л бүх зүйлийг л буруу хийдэг байсан. Тийм зохиолуудыг минь хүртэл уншаад дэмждэг байсан дагагч нартаа маш их баярладаг. Хүн жоохон зүйл дээрээс урам авч болно. Намайг анх бичиж байхад нэг уншигч минь"Нуугдсан бадмаараг шиг гоё зохиолч шүү" гэж бичсэн байсан нь надад үнэхээр их урам өгч байсан юм.

Шинэ зохиолчид минь битгий шантар харин уншигч нар минь зохиолчдоо сайн дэмжиж бай тэр хүн алдаж оносон ч дараа нь босох боломжыг нь өг. Би ч гэсэн хэдхэн хүн ингэж хэллээ гээд шантрахгүй! Би зүгээр л тэр хүмүүсийг😒 ингэж л харна.

Шинэ хэсэг гэж бодогдуулсан бол уучлаарай. Заавал хэлэх ёстой юм шиг санагдаад...

За амжилт манайхаан.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now