4.Морь

2.2K 246 2
                                    

Энд ирээд аль хэдийн 7 хоночихлоо. Хийж гийгүүлсэн юм байхгүй буцах аргаа ч олоогүй. Яахав нэг юм нь Титана бид хоёр энэ ордонг жоохон хүн амьдарч болхоор болгосон. Бид хоёулахнаа байсан болхоор янзлах гэж гурав хоносон шүү. Хоол унд дээр миний хувьд жаахан тийм байсан нь үнэн. Учир нь энд ихэвчлэн загас иддэг харин би загас идэх төрөлхийн дургүй.

Буцах арга замаа олвол их зүгээрсэн дээ. Энд юу ч хийхгүй байна гэдэг бөөн уйтгар. Ядаж байхад тэр хэн билээ нөгөө хаан нь намайг тоож ч харахгүй юм шиг байгаа юм. Хөөрхий миний хувь тавилан ингээд өнгөрөөд өгөх нь дээ. Сэтгэл давчдаж байгаа болхоор жоохон гарж алхадаг юм бил үү? Титанад гарлаа санаа зоволтгүй гэж хэлээд өөрийгөө бэлдэн гадуур алхалаа.

Гадаа өнөөдөр ямар гоё байна аа. Хүйтэн ч биш халуун ч биш тэрнээс биш бол энэ газар маш халуун зуд л болж байна гэсэн үг. Би юм бодон алхсаар явж байхад морь янцгаах сонсогдлоо. Ойртон очоод хархад морин тойруулга байх нь тэр. Хөөх энэ ч үнэхээр янзтай. Өмнөх амьдралдаа миний ганц чаддаг зүйл маань морь унах байсансан. Ээж минь өдөржингөө морь уналаа гээд чихийг минь чимхэдэг байж билээ. Одоо бодохнээ сайхан дурсамж шүү.

Би аажмаар дөхөн очиход хүмүүс байгаагүй ч моринууд янцгааж үсэрч байх нь бахадмаар харагдана. Энэ бүгд дайны хөлөг байсан ч тэр дундаас нэг моринд л миний харц гүн туссан юм. Цав цагаан боловч толгой дээрээ хар саран тэмдэгтэй нүдэнд нь оч гялалзан хоёр чихээ солбилзуулан, сайхан дөрвөн хөлөөрөө ээлжлэн газар цавчиж, уран сайхан толгойгоо хоёр тийш шидлэхэд намирсан цагаан үс, сүүл нь сүр хүчийг үзүүлж байх ажээ.

Хэн ч энэ сайхан хөлгийг унаад гайхамшигтай харагдах нь гарцаагүй. Гэвч энэ морь дөнгөж ирсэн залуу морь ба тамгалаагүй мөн гал цогтой ширүүн харагдаж байх аж.

Би түүнлүү харж байгааг тэр мэдсэн юм шиг над руу харан янцгаах ба урд хоёр хөлөөрөө газар цохиж байгаа нь намайг чи оролдож чадахгүй гэж хэлж байх шиг. Би түүнлүү харсан чигтээ дөхөн очиход тэр намайг нүд салгалгүй харж байгааг би мэдэрч байлаа.

Би явсаар хашааны хажууд байгаа өвснөөс жоохныг авч түүн лүү ойртоход тэр хамраасаа уур савсалзуулан урд хоёр хөлөө өргөн уурлахад нь би айсан ч ил гаргахгүйг хичээн түүний нүд рүү харан "Би чамайг яах ч үгүй зүгээр л жоохон юм өгөх гэсэн юм." гээд гаран дахь өвсөө харуулан түүн лүү дөххөд тэр урагшлан над руу ширтэж байгаад миний гарнаас өвсийг минь идлээ.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now