26. Гэрээ

1.3K 239 40
                                    

Энэ мэдээний дараа юу хийхээ үл мэдэн хэсэг суулаа. Хайлтын нэгт орсон энэ мэдээг дарах нь боломжгүй. Гэхдээ би түүнийг үнсчихсэн болхоор хүмүүст мэдээж буруугаар ойлгогдоно.

"Эгчээ та яах гэж байна?"

Харин? Би яах болж байна. Босон том өрөөнд орход ээж утсаар ярьж байх ажээ.

"Үгүй ээ! Охин минь түүнтэй ямар ч холбоогүй шүү дээ"

"Наадах чинь янзалсан зураг. Та нар ер нь зураг янзалах гэж мэдэх үү?"

Ээжийн яриаг сонсвол мэдээж энэ мэдээ Патерсоны гэр бүлд тархасан бололтой. Ээж утсаа тавиад намайг харан"Охин минь чи хэнийгээ үнсчихээ вэ?"

Би толгой сэгсэрэн байхад ахиад л гэрийн утас дугарлаа. Ээж ууртай царай гарган"Байна!"гэв.

Утсаар ярьж байхдаа дуу нь арай зөөлрөн"Равен Форолдын туслах чамтай ярихыг хүслээ"

Нөгөө залуу...

Би утасыг нь аван"Байна уу?"

"Байна, хадагтай Нила өдрийн мэнд"

"Таньд ч бас"

"Шууд яриандаа орох нь зөв болов уу? Та интернет ертөнцөөр шуугиад байгаа мэдээг харсан байх. Тэр мэдээнээс болоод захирал бид хоёр өглөөнөөс хойш ажиллаа. Нэг мэдээний эх сурвалжыг устгавал өөр ахиад л гараад ирнэ. Тийм учир захирал таньтай уулзаж зөв тал уруу нь эргүүлэхийг хүсэж байна. Та өнөөдөр завтай юу? "

Туслах нь хурдан ийн хэлхэд хэсэг түгдэрсэн ч аль болох хурдан"Би өнөөдөр завтай"

"Тэгвэл та манай төв оффист хүрж ирж болох уу? Хэдэн цагт байвал зүгээр вэ?"

"Би одоо ч гарж болно оо. Хурданаараа л очьё"

"Тэгвэл баярлалаа, би тань руу машин явуулья"

"За манай гэрий-"

"Санаа зоволтгүй дээ, бид таны гэрийн утасыг мэдэж байвал гэрийн хаягыг чинь мэднэ гэсэн үг. Түр баяртай"

Удалгүй утас тасарлаа. Яагаад ч юм хачин жигтэй бодол толгойд эргэлдэж нуруугаар хүйт даалгана. Энэ яг л Миностой уулзасны дараах уулзалт шиг түүнд санагдана. Хүйтэн бас тухгүй мэдрэмж.

Гэвч анхны уулзалтын дараанаас дараагийн уулзалт нь дулаахан болж сар өдөр өнгөрөх тусам түүнтэй л байхгүй бол хэцүү байх болсон билээ. Энэ удаад ч гэсэн тэгэх болов уу?

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now