5.+Чи юу ч биш+

3K 220 7
                                    

Тэрний учир битүүлэг хачин үйлдлүүдийг бодон зогсож байхад тэр миний морь луу заагаад "Чи ахиж түүнийг унахгүй шүү!"

"ЯАГААД?"

Би үнэхээр гайхаж байна тэр яагаад уураа моринд гаргаад байгаа юм.

"Чамд зохихгүй байна. Хатан хүнд морь унах таатай сэтгэгдэл түрүүлэхгүй."

"Зохих үгүй нь ямар хамаатай юм? Би унах дуртай л байхад болоо шүү дээ. Морь унаж чаддагүй хатан гэж хэлүүлсэнээс л дээр."

Хамаагүй гээд түрүүлээд явлаа. Би түүний араас гайхан хархад тэр арагшаа огцом хараад "Дагаад явахгүй юу хийгээд байгаа юм!"

Би сандран түүний араас дагахаас өмнө Пегасусыг илээд"Дараа уулзая найз минь" гэсээр түүнийг даган явлаа. Харин ард Пегасус зөөлөн янцгаалах нь баяртай гэж байх шиг.

Түүнийг дагаж явсаар нэгэн өргөөнд ирлээ. Энэ барилга хийц нь минийхээс бараг мянга дахин илүү байгаагаас гадна энд тэндгүй алтан хөшөөтэй ажээ. Тэр явсаар нэг өрөөнд орж ирэн бүх шивэгчидийг гарцгаа гэхэд тэд бүгд мэхийгээд гараад явлаа.

Би түүний ард чимээгүй зогсон өрөөг ажиглалаа. Энэ үнэхээр дээд зэрэглэл юм. Ил зуух мөн ан агнуурын үслэг эдлэл,алтан хийцийн өрөөний тавилга бас маш том газрын зураг энэ өрөөнд дээдсийн хэрэглэж болох бүхий л зүйлс байна.

Түүний ард зогсож байхад тэр эргэж над руу ширүүн харцаар харан "Грекийн эмэгтэйчүүд яадаг гэдгийг мэдэх үү?"

Тэр ийн хэлээд миний ардуур тойрч явсаар чихэнд минь "Грек эмэгтэйчүүд танай Ром шиг нөхрөөсөө өөр эртэй тэврэлддэггүй юм" гээд миний хүзүүн дээр гараа зөөлөн тавилаа

Би цочин урагшилж "Би хэнтэй тэврэлдсэн юм? Тэр чинь чиний үеэл биз дээ!"

Тэр өрөөгөөр дүүрэн инээсээр "Үгүй ээ! Чам шиг дэг журамыг баримтлагч гүнж энийг мэдэхгүй байна гэж байх уу? Аль эсвэл би багадаад миний жанжинтай учир ургуулах гээ юу?"

Энэ хүн үнэхээр миний дургүйг хүргэж байна шүү. Яахаараа ийм сонин юм сэтгэж ярьдаг байна.

"Үгүй ээ! Тэр надад Грект ирсэний дараа сайхан сэтгэлээр тусалсан анхны хэргэм зэрэгт хүн байсан учир талархсан юм. Ийм юм хэлэх гэж намайг авчирсан юм бол би явлаа."

《Грекийн гоо үзэсгэлэн》Dove le storie prendono vita. Scoprilo ora