3.Алгорида хатан

2.2K 233 2
                                    


Тэр бол жинхэнэ мангас. Арай ч дээ би яг л хаашаа ч харсан торон дотор байгаа юм шиг санагдах юм. Тэр хурдан хараал идсэн Грекд нь очоосой билээ. Бүхэл бүтэн 5 хоног энэ новштой энэ нэг жууц шиг юман дээр нь илжирэх нь байна. Ийн бодсоор явж байхад нэгэн уул даваад хот суурин харагдах ажээ.

Бурхан минь тийм байлгүй дээ ингэж нэг юм нэг хүн амын бараа харж хотод ирэх гэж. Олон хүн хааны жууц явах үед бөхийх ба эгцэлж харах хүн нэг ч алга байлаа. Хотын байр байдлыг хархад нийтээрээ баян ба Ромыг бодвол дээд зэрэглэлийн гэмээр маш олон сүм хийд байх ажээ. Тэр над руу нөгөө л байдаг царайгаа гарган эргэж хараад буцаад урагшаагаа харав. Ха намайг эд нарыг нь үзээд бишрэнэ гэж горьдсон байлгүй. Надад эд нар үнэндээ сонин биш байна.

Би ийн бодон явж байтал жууц зогсон доошоо боллоо. Тэр босон шууд алхан намайг орхин явах аж. Тийм дээ угаасаа намайг хүн гэж бодохгүй байгаа. Би тэрний ард явж байхад тэр гэнэт зогсоход нь мэдэлгүй түүнийг мөргөчихөв.

Би толгойгоо барин зөөлөн дуу алдахад тэр "Феликс! Түүнийг байх ёстой газар нь аваач"

Тэр үүнийгээ үнэхээр залхсан бас ууртай хэллээ. Тэрний хажууд байсан бадриун эр "Мэдлээ гээд над дээр ирэн "Ийшээ явна уу гээд миний урд гаран явна. Тэр над руу эргэж харах ч үгүй чигээрээ алхаад явлаа. Түүнтэй зууралдсанаас ганцаараа байсан нь дээр биз.

Би хэсэг алхаж байгаад арагшаа харвал тэрнийг нэг шар үст эмэгтэй
"Хаантаан" гэсээр тэврээд авчихав. Харин тэр Минос гэгч түүнийг түлхэхчгүй тэврэхчгүй зүгээр л харан зогсоно.

Тэгэхээр тэр энэ эмэгтэйтэй дотно байх нь. Түүнд хүрж зүрхлэж байхад тэр цаашаа түлхэхчгүй байхыг бодвол онцгой нэгэн байх. Харин тэр надад хүрчээд яг л бохир зүйлд хүрсэн юм шиг аашилдаг. Үүнийг бодон би жоохон бодолд орон зогсож байхад нөгөө бадриун эр эргэж харлаа.

"Хатантаан явах уу?"

Би зөөлөн толгойгоо дохин тэрнийг даган явлаа.

◇◇◇


Би өглөө босон цайгаа уун сууж байна. Өчигдөр тэр үйл явдлаас хойш тэр бадриун залуу намайг "Маргад" гэж нэрлэх ордонд авчирсан билээ. Энэ ордон нь гаднаасаа гоёмсог ч дотроосоо их тохь муутай тийм болхоор би үүнийг аажим аажмаар шинчлэх бодолтой байгаа.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now