20. Хермонс

1.7K 216 32
                                    

"Нила"

"Нила чи сэргэх хэрэгтэй"

"Сэргээрэй..."

Чихэнд минь хэн нэгэн намайг дуудаж буй мэт болсон ч би нүдээ нээж чадахгүй байлаа.

"Ойртож байна"

"Ойртож байна"

Би нүдээ арай гэж нээхэд харанхуй орчин намайг угтлаа.

"Чи хэн бэ? Би хаана байна? Миний хүүхэд!"

Дуу хязгаар нь үл харагдах харанхуйн зүгээс цуурайтан сонсогдоно.

"Би байна. Хермони"

"Чи хаана байгаа юм?"

"Энэ чухал бишээ! Цаг улам дөхөж байна. Чи хурдан буцах хэрэгтэй"

"Би сайн ойлгохгүй байна... Юу дөхөж байгаа гэж?"

"Дайн болох цаг"

Миний толгой гэнэт маш их өвдөж эхэллээ. Би чанга орилоход" Бидэнд цаг алга. Би чамайг явуулах болно"

"Надад тайлбар хэрэгтэй байна. Чамтай өмнө нь уулзах үед ч чи ойлгомжгүй зүйл ярьсаар байсан. Юун дайн? Ямар зүйл болоод байгааг хэлээч!"

Дуу хэсэг байхгүй болсон ч түүний хоолой ахин сонсогдон "Нила чамд юу гэж тайлбарлах тухай мэдэхгүй байна"

"Гуйя? Хэлээч"

Санаа алдах дуу сонсогдсоор"Би бол жинхэнэ Хермони гэх биеийн сүнс нь. Чиний мэдэж байгаачлан Минос надад хайртай байгаагүй. Удахгүй болох дайны дараа тэр бүр ч илүү намайг үзэн ядсан юм. Гэвч... Би түүнд хайртай байсан Нила. Би түүнд ухаангүй хайртай байсан болхоор бүх зүйлээ  зориулсан. Гэхдээ тэрний хайрт нь би байгаагүй. Шаргал үст Алгорида ч байгаагүй. Тэр хэнийг ч хайрлахгүй байсаар нас барсан. Би ч мөн эрх тэнэг байсан учир юм л бол уйлдаг аливаа зүйлийг даван туулж чаддаггүй байлаа. Тэр зан минь Миност хэзээ ч таалагдаж байгаагүй. Би өөд болох үед тэр ирээчгүй. Үүнээс үзвэл би түүнд ямар ч хамаагүй байсан гэдгийг мэдэж болно"

Дуу цаашаа орон"Би үхсэний дараа чамтай адил харанхуйд дуу хоолой сонссон. Тэр магадгүй бурхан байсан байх эсвэл чөтгөр ч байж мэднэ. Гэвч түүний хэлсэн үг хамгийн үнэн байсан юм. Тэр надад Минос маш их ганцаарддаг байсан мөн түүний догшин ширүүн зан нь хүртэл үүнтэй холбоотой хэрвээ чи хүсвэл бид үүнийг өөрчилж чадна гэж хэлсэн."

"Яаж өөрчилсөн юм бэ?"

"Тэд чамайг олсон. Түүнийг өөрчилж чадах онцгой хүнийг олсон гэж хэлсэн учираас би биеэ ашиглуулахыг зөвшөөрсөн тэгээд л чи Грект ирсэн. Миний биеэр чи Миностой харьцаж эхэлсэн. Би чамайг үргэлж ажиглах болсон бөгөөд Миносыг хүртэл чи яаж өөрчилж байгааг харж байлаа"

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now