25. Минос биш

1.5K 263 70
                                    

Би эргээд ирчихсэн тийм үү?

Мэдээж шүү дээ. Би түүнийгээ харж байна. Түүний дөлгөөн сайхан харцыг бас үзэсгэлэнтэй сайхан уруулыг харж байна. Баярлалаа бурхан минь.

"Нила?"

Ард намайг нэрээр минь хэн нэгэн дуудах үед би эргэж харлаа. ЖЕМС??

Юу болоод байна аа? Нүдээ анин ахиад харлаа. Жемс энд байна гэдэг чинь. Үгүй ээ ер нь би юу хараад байгаа юм? Минос яг хажууд байна...

Бодож байх хоорондоо түүнлүү харлаа. Яг л мөн байна гэхдээ орчин үеийн хослол бас үс засалт. Өөрийгөө барин тэмтэрч үзлээ. Яг л өмссөн хувцастайгаа байх аж. Эргэн тойрон минь ч яг л нөгөө усан оргилуур бас, үнэтэй зочид буудал.

Бурхан минь юу болоод байна аа?

"Сайн байна уу? Ноён Равен"

Равен гэнэ ээ? Тэгхээр тэр Минос биш юм уу?

Тэр залуу босон зогсход Жемс намайг мөн түшин босголоо. Би яаж ч бодоод ойлгохгүй байна. Би яг л Минос байна гэж бодсон. Буцаад ирсэн гэж бодсон. Равен гэх энэ залууруу ахин харлаа.

Тэр минь дүрээрээ зогсож байна шүү дээ? Гэтэл яагаад тэр биш гэж.

Жемс ахин бөхийгөөд"Дүүг минь аварсанд баярлалаа ноёнтоон"

"Дүү гэнээ, миний санахын танай удамд эмэгтэй хүн байгаагүй шүү дээ" тэр ийн хэлэн норсон хувцасаа сэгсэрэн зогсход туслах нь гүйж ирэн алчуур түүнд өглөө.

Хоолой нь хүртэл мөн байна. Минос...

"Аан тиймээ, энэ бол манай авга ахын охин байгаа юм. Нила Патерсон"

Тэр хоёр ийн ярилцаж байгаа нь надад ямар ч хамаагүй байлаа. Би Жемсийн намайг тэвэрсэн гарыг холдуулан Равен гэх залуугын ханцуйнаас зуурлаа. Туслах нь над уруу том харсан ч зүгээр л зогсоно.

"Чи мөн биз дээ, Минос чи намайг санаж байгаа биз дээ"

Тэр залуу надруу ямар ч царайны хувиралгүй хараад"Би чамайг хэн гэдгийг мэдэхгүй"

Би уйлан"Үгүй ээ! Чи мэдэж байгаа яг адилхан хүмүүс байна гэж байхгүй шүү дээ? Уурлуулсан бол уучлаарай. Гэнэт алга болсонд уучлаарай"

Равен гэх залуу миний гарыг өөрийнхөө хувцаснаас тавиулан"Чамайг хэн гэдгийг би мэдэхгүй ч чи надад хангалттай гай удлаа. Бас бүр ч болоогүй намайг үнсэж бас тэвэрсэн. Танай удамын ганц эмэгтэй гэж дуулаад үнэхээр цочирдлоо. Жемс энэ эмэгтэйг надаас холдуулавал сайн байна"

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now