15. Онцгой

2K 247 30
                                    


"Нила..Нила сэргээрэй"

"Чи босох ёстой шүү"

"Түүний төлөө босох ёстой шүү Нила"

Чихэнд минь хий хоосон дуу хоолой наана цаана орж сонсогдоно. Нүдээ арай гэж нээсэн ч юм бүрсэлзэн харагдах ажээ. Цав цагаан орчин намайг угтлаа. "Би хаана байна аа?"гэж бодсоор арай гэж өнгийн суув. Толгой минь задрах нь уу? гэлтэй маш их өвдөнө.

Нүд минь одоо л нэг тогтвортой болж орчин тойрноо хархад цав цагаан өрөөнд миний сууж буй ор мөн сандал л байх ажээ. Ямар ч хаалга цонх байхгүй зүгээр цав цагаан л өрөө байх аж.

Харин урдаас минь нэг хүн алхаж ирхэд түүний царай яг л Хермони шиг харагдаж байлаа. Нэг үгээр над шиг харагдаж байна гэсэн үг юм. Эртний Грект буй над шиг. Харин би орчин үед түүнээс шал өөр шүү дээ.

Би гайхсаар"Хермони?"

Хермони намайг харан гүйж ирээд"Чамайг сэргэсэнд маш их баяртай байна Нила!"

"Ч Чи энд байна. Бас би яагаад энд байгаа юм? Энэ юун газар вэ? Яг юу болоод байгаа юм?" Хамгийн сүүлд би усан дотор байхдаа өөрийгөө үхлээ л гэж бодож байсан шүү дээ.

Хермони намайг анхааралтай харж байгаад "Нила хоёуланд нь ингэж ярилцаж суух цаг байхгүй! Чиний гол ойлгох зүйл бол чи бол Хермони"

"Ю Юу яриад-"

Хермони миний уруулан дээр гараа тавин"Гуйя? Чи л түүнийг өөрчилж чадах нэгэн болхоор чи битгий намайг эсэргүүцээч дээ? Чи бол хамгийн шилдэг нь! Би чамаас гуйж байна."

"Би юу болоод байгааг мэдэхгүйгээр яаж чамд туслаж чадах юм!"

Хермони гарнаас минь атгаад "Чи удахгүй мэднэ ээ! Хамгийн гол мэдэх зүйл чинь бол чи л түүнийг өөрчилж чадах онцгой нэгэн гэдэгийг хэзээ ч мартаж болохгүй"

Хермони ийн хэлсээр намайг арагшаагаа хүчтэй түлхэлээ. Ор луу унах байх гэж бодсон ч арагшаагаа доошоо унасаар хав харанхуй орчин намайг бүрхэж авах ажээ...


◇◇◇


Хермони сэргэлгүй хоёр хоног болсон байлаа. Ордны хүмүүс бүгд л сандралдан одоо яах бол гэсэн айдас дунд амьдарах аж. Үнэндээ харь улсын хатанд бус өөрсдийн хааныг өмнөхөөсөө догшин болсонд л айж тэвдэж байгаа нь энэ билээ.

Рандо ханхүү үлдэж Хендро болон Хантхус нар нутаг буцсан юм. Рандо ханхүү хоёр дүүдээ Хермонигийн тухай хаан аавд үг ч дуугарч болохгүй гэж хатуу сануулсан. Тэдний аав мэдвэл тэр доороо зүрх нь зогсох болно гэдэгийг Рандо ханхүү мэдэж байгаа билээ. Харин өрөө дүү охиныг нь ийм харгисаар алахыг завдсан хүнийг хайхаар үлдсэн юм.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now