34. Гэнэтийн

1.9K 310 114
                                    

Равен Нила хоёрын харц яг л гал ус эсвэл өдөр шөнө магадгүй дэлхий дээр байж болох бүх л эсрэг урсгал хүчин зүйл шиг байх аж. Чухам юунаас болж тэр хоёр бие биеэндээ эсрэг туйлууд шиг хандана вэ? Эсрэг туйлууд таталцдаг хуулиар уу?

"Э Энэ таны кофе"

Нила өөрийгөө чичирч буйг ч мэдэлгүй түүний өмнө кофегоо тавин буцан эргэж харах гэхэд Равен ширээний цаанаас түүний бугуйг шууд зууран авлаа.

Гараа татах гэсэн ч боломж өгөлгүй чанга зуурчээ.

"Тавина уу"

Нилагын хоолой зөөлөн агаад тайван сонсогдож өчигдөр уйлснаасаа болж хөхөрч хавдсан нүд нь доошоо харан зогсоно.

"Би тавихгүй"

Равен зоримог агаад шийдэмгий хэлхэд Нила түүнлүү аажмаар харлаа.

"Яагаад? Яагаад намайг тавихгүй гэж"

Энэ асуултаараа Нила түүний оюун ухаанаас нь асууж буй боловч Равений зүрхэнд орсоныг мэдсэнгүй. Тэр үнэхээр яагаад түүнийг тавихгүй гэж.

"Чи яагаад гэж бодож байна?"

Нила түүний тэнэг асуултанд хариулах хүсэл байсангүй учир нөгөө гараараа бугуйнаас нь татан гарнаас нь арай гэж салаад хурдан хаалгаар гарах гэхэд Равен түүнийг бараг л өргөн хананд шахах нь тэр. Маш огцом бас түрэмгий.

Хоёр гарыг нь бугуйтай нь хананд шахжээ. Түүний амьсгал нүүрлүү нь хүчтэй үлээн юу юугүй гарах гэж буй араатангаа тайвшируулах гэж буй мэт архирна.

"Чи миний үгнээс үргэлж гарч, зөрж, дургүйг минь хүргэдэг. Ахиад л асуултанд минь хариулахгүй гарах гэж байна уу? Чи хэ-"

"Намайг тавь"

Нила түүнийг биеээрээ түлхэх гэсэн ч Равен улам ойртон түүнийг шахан "Ахиад" тэр ийн хэлэн архирах мэт дуу гаргаад "Миний үгнээс зөрөөд үзээрэй"

Нила түүнлүү өрөвдөлтэй харан Янзага шиг хөөрхөн хоёр нүдэнд нь нулимс бүрэлдэж зүрх нь өвдөнө. Энэ залуутай байх түүнийг шархлуулж байна.

Равен харсаар толгой сэгсэрэн жуумалзаад "Чи энэ өрөвдөлтэй харцаараа хэдэн залууг татсан? Ийм харц гаргахаар чиний буруу байсан ч чамайг өрөвддөг гэж бодоо юу? Залуу болгон тийм биш шүү! Нила Патерсон. Яг л хогийн гэр бүл шиг ээ"

Нилагын нулимс хацарыг нь даган урсаж нүдэнд нь гуниг зовлон мэдрэгдэн ганцхан үг хэллээ.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now