36. Үнэн

1.9K 300 114
                                    

"Захирлаа энэ гэрээ худал биш байна. Би ноён Далсоны амьд байхадаа зурсан өөр нэг гэрээнээс түүний гарын үсгийг аван шинжилгээнд оруулсан 95% буюу нэг хүн гэсэн дүгнэлт ирлээ. Бас гэрээнд ямар нэг ноо илэрсэнгүй"

"Явуулсан хүнийг шалгасан уу?"

"Дөнгөж нээсэн хаягаас явуулаад тэр дор нь устгачихсан байсан. Хаяг нь зүгээр нэг компьютерийн дэлгүүр"

"Ойлголоо"

Равен утсаа таслаад Нилагын байшинг машины цонхоор харан хэсэг суугаад машинаас буулаа. Түүний хар өнгийн хослол айдас төрүүлэм харизмаас хэн ч харсан айж эмээх нь лавтай.

Жижиг байшингын хонхыг жолооч нь дархад цаанаас хүний алхах чимээ зөөлхөн сонсогдож хаалга зөөлөн нээгдэв.

Нас тогтсон эмэгтэй өөдөөс нь ширтэх бол Равен Нила ийм үзэсгэлэнтэй болж төрсөний учирыг ойлгох шиг боллоо.

"Ноён Равен үү?"

Равений хүйтэн харц Нилагын ээжийг нилээн гайхширалд оруулж мөн бага зэрэг айдас төрүүлнэ.

"Нилатай уулзахаар ирээ юу? Тэр-"

"Таньтай уулзхаар ирлээ"

"Ор л доо, ноён Равен"

Равен жижиг хэдий ч гэр гэх агаар үнэртсэн байшинд орж ирэн зогсоод эргэн тойроноо ажиглана.

"Цай уух уу? Кофе уух уу?"

Нилагын ээж нь аль болох найрсаг байхыг хичээнэ. Гэвч Равений шонхорын мэт хурц нүдрүү эгцэлж харж чадахгүй бөхийн явах ажээ.

"Би таньтай үүний тухай ярихаар ирлээ"

Равен барьж буй цаасаа түүнлүү шулуухан бөгөөд хурдтай сунгахад Розе хадагтай гайхан аван унших үедээ өөрийн эрхгүй гар нь чичирнэ. Түүний балмагдан гайхширсан гэхээс илүү айсан нүд нь Равенд гэнэтийн байлаа.

"Э Энэ яаж чамд"

Розе хадагтай уншиж дуусаад арагшаа буйдан дээрээ тогтож ядан унав. Түүний нүднээс тавгүй байдал илт мэдэгдэнэ.

"Тэгхээр та үүний тухай мэдэж байгаа байх нь ээ!?"

Түүний хоолой бага зэрэг өргөгдөн сэтгэл хөдлөлийн өнгө ярианд нь орж ирэв.

"Равен, би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тийм ээ, би мэднэ. Энэ Далсон бид хоёрын амьдарлдаа хийсэн хамгийн том нүгэл, буруу үйлдэл"

Равен шүдээ зуун аль болох тайван сонсохыг хичээж байлаа. Үнэхээр эдний гэр бүл аавыг нь алжээ. Итгэхийг хүсээгүй юмсан.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now