19. Хүүхэд

1.8K 233 35
                                    

Минос болон Хермони баярт сайхан мэдээ сонсоноос хойш найман сар нилээн өнгөрчээ. Эртний Грект он сар хуанли гэж үгүй учир Хермони өдөр хоногыг тоолон найман сар гарсан гэдгийг мэдэж байсан юм. Гэдэс нь нилээн томорч төрөх нь цаг хугацааны л асуудал болжээ.

Эхний хэдэн сар яг л амьдарч чадахгүй юм шиг санагдаж бөөлжиж, хордлого өгөн зовсон юм. Гэвч таван сар гараад л хөл нь хөнгөрч бие нь сайжирсан билээ.

Минос түүнийг хамаг л байдаг хайраар хайрлаж хажууд нь байсаар байгаад төрийн хэргээ хэдэн сар цааш нь болгож орхисон юм. Хермони түүний хажууд нь байгаад нь тухтай байсан ч сүүлдээ тэр хаан хүн шүү дээ? Хажуудаа байлгаад байвал улс нь асуудалд орж магадгүй гэж бодсоор түүнд ойлгуулан хэлхэд Минос дурамжихан байсан ч хэдэн сарын өмнөөс улсаа удирдаж нилээн завгүй болсон билээ.

Хермони гэдсэндээ бүрэлдэж буй бяцхан үрээ үргэлж мэдрэн хайрлана. Эх хүн гэдэг хүүхдээ есөн сар тээж төрүүлхэд ийм хүнд байдаг гэдгийг мэдэн ээжийгээ бодон заримдаа гуниглана. Ээж нь юу хийж байгаа юм бол? Миний хуучин бие минь ямар байгаа бол гэж хааяа бодох ч буцаад л бодит байдалдаа буцан орж байлаа.

Хэдий энд тэр аз жаргалтай байгаа ч нэг л тухгүй хүний амьдарлаар амьдарч буй юм шиг санагдана. Нэг л өдөр нүдээ нээхэд энэ бүх зүйл байхгүй болохвий гэж заримдаа айх ажээ. Эцсийн эцэст энэ түүний амьдрал мөн замнал нь биш шүү дээ...?

Араас нь хэн нэгэн дулаан гар орж ирэн гэдсэн дээр нь халуун гараа тавилаа. Хермони инээхэд Минос түүний чихийг үнсэн"Та хоёр минь юу бодоов?"

"Янз бүрийн зүйл л"

"Ммм"

Минос түүнийг тэвэрхээ болин гарнаас нь атгаад"Та хоёрт үзүүлэх зүйл байна"

Хермониг дулаан гараараа атгасаар хөтлөн явлаа. Тэд нилээн явсаар хааны ордоноос гархад хүн өргөдөг жууц бэлдүүлсэн байх ажээ. Анх үүнд сууж явхад үнэхээр эвгүй байсан одоо ч хэвээрээ би Минос руу хархад "Мориор явж болохгүй болхоор бас аюулгүй байдлын төлөө" гэсээр намайг гархад тусаллаа.

Хэсэг явсаар хотын төв рүү орход хүмүүс зам тавин доошоо бөхийн ёслох ажээ. Аргагүй шүү дээ хааны жууц явж байгаа учир тэд хүндэтгэл үзүүлэх ёстой. Миний гэдэс үе үе хатгуулан хүчтэй доошоо өвдөж байлаа. Гэдэсээ барин зөөлхөн илсэн ч нэг л тухгүй оргино.

Хотын төвд орж ирээд зогсход хүмүүс нилээн шавсан харагдаж байх аж. Минос намайг тосон зөөлхөн буулгаад дулаахан гараараа хөтлөн явлаа. Бид хэсэг явхад ард иргэд бид хоёрыг тойрон зогссон ч харуулууд ойртуулалгүй хашжээ.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now