21.Би чамд хайртай

1.6K 231 42
                                    

"Хүү минь битгий уйлаарай"

Би зөөлхөн Хермонсыг тэврэн явж байх үедээ хүүдээ хандан ийн хэллээ.  Аавтай хурдан уулзаж дайрч болохгүй гэдгийг сануулахгүй бол хэдэг мянган хүн яаж ч зовж болно. Дайн гэдэг хэний ч хүсэхгүй зүйл шүү дээ.

Мөн аавдаа зээ хүүг нь харуулахыг хүссэн юм. Хөөрхий тэр хүн ахиж зээ хүүгээ харахгүй байж ч магад. Хэдий миний аав биш ч гэсэн тэр хүн бүх зүйлээ охиндоо зориулна гэдгийг мэдэж байна.

Баруун хаалганд бараг ирж байхад олон цэргүүд зам хаан зогслоо. Гэнэтийн энэ үйлдэлд чи цочин арагшаа ухархад хэн нэгэнтэй мөргөлдөж орхив.

"Хаачих гээв? Хатан Хермони"

Би эргэж хархад ойрын нэг жилдээ хараагүй Миносын нөгөө л нэг цус царцаам хүйтэн ширүүн харцтай туллаа. Тэр яагаад энд байгаа юм?

"Би юм асууж байна Хермони"

Би шүлсээ залгин юу гэж хэлэх тухай бодож байлаа. Минос гараараа дохиход асрагч эгч надаас Хермонсыг булаан авах нь тэр.

"Миний хүү"

Би гараа явуулан хүүгээ авах гэхэд Минос миний гарнаас барин өөрлүүгээ татан гүн хар бор нүдээрээ миний нүдрүү харан толгой руу минь дамжин орж байх шиг л санагдана.

"Хермони"

"Надад хэлэхгүй бол би хяналтаа алдах нь байна шүү!"

Миносын хоолой улам л аюултай болон зүрхийг минь хагалах нь уу гэлтэй дотор минь чичирч байлаа.

"М Минос"

Би чичирсэн хоолойгоо барьж ядан
"Э Энийг чи сонсох хэрэг байхгүй"

Үнэхээр хэцүү байдалд орчихлоо. Уг нь аавтай уулзаад л буцаад ирэх байхад түүнд ийм байдалтай баригдаж юу гэж ч хэлж чадахгүй зогсож байх гэж. Хэрвээ хэлвэл тэр юу гэж намайг буцаад ирнэ гэдэгт итгэх юм. Хэн ч сонссон хүүгээ хүртэл аваад нууцаар гарч байгаа хүнд итгэнэ гэж үү? Хамгийн гол нь дайны тухай тэр мэдвэл...бодхоос ч аймар байна.

Минос намайг ажиглан харж байгаад миний гарнаас барьсан чигээрээ намайг татан хурдан алхалаа.

"М Минос?"

Би чимээгүй түүнд чирэгдсээр түүнийг дуудхад тэр намайг тоохгүй алхасаар байлаа. Би энэ байдлыг үзэн яддаг яагаад дандаа тэр намайг чирч явдаг юм.

"Минос намайг тавиач!"

Бугуй минь улайж би уурлан түүний гарыг арай гэж түлхэлээ. Минос намайг харсаар ойртон ирээд хоёр гар дээрээ өргөх нь тэр.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now