14. Хэн

2.1K 251 29
                                    

Хермонигын талаас:

Нүдээ зөөлөн нээхэд түүний унталгын орон дээр хэвтэж байлаа. Энэ газараас яваагүй л байгаа хэрэг үү? Хамгийн сүүлд би их сульдсан байсан аа л санаж байна.

Дээшээ босход бие хамаагүй хөнгөрсөн байх ажээ. Өмнө нь босч чадахгүй ухаан алдсан шүү дээ. Тэр байхгүй байгаа бололтой өрөөнд анир чимээгүй зөвхөн олон бамбарын гэрэл л өрөөг гэрэлтүүлнэ. Гадаа аль хэдийн харанхуй болсон байлаа.

Түүнийг ирхээс өмнө хурдан явах минь гэж бодсоор хувцасаа олох гэхэд байхгүй байлаа аргагүй шүү дээ тэр дээд хэсгийг нь ураад өмсөхийн аргагүй болгосон юм чинь. Би одоо зөвхөн цагаан өнгийн богино хувцастай л байх ажээ.

"Чөтгөр гэж"

Амандаа хараасаар нөмөрч буй даавуугаа бэлхүүсээрээ унахааргүй сайн ороогоод явхад яг болж байв. Энд бол бараг л хувцастай явж байна аа гэсэн үг юм. Учир нь энд маш халуун учраас бараг л даавуу тохоод явж байдаг. Ихэс дээдсүүд илүү тансаг даавуугаар хувцас хийж өмсдөг.

Би босход хөлний голоор хүндүүр байсан ч алхаж болж байлаа. Алхасаар гархад үүдэн дээр хэдэн харуулууд байх ажээ.

"Хатантаан"

"Хаантай уулзах гэсэн юм. Хаашаа явсан юм бол?"

Сэжиг авхуулахгүй цэвэр мултах ганц арга л энэ байсан юм.

"Төв өргөө рүү хүмүүстэй уулзахаар явсан. Баруун талд байгаа хатантаан"

Ёстой нэг би зүүн зүг рүү явна шүү дээ. Одоо заавал тойрох хэрэг гарах нь ээ?

"Аан з за баярлалаа"

Би хурдан түүний нүдийг тойруулан баруун зүг рүү явлаа. Заавал тойрох хэрэгтэй болчихлоо доо. Би тэднийг харагдахгүй болох үед буцан зүүн зүг рүү эргэлээ. Тэр мангастай уулзана гэж бодсон уу? Хэзээ ч үгүй шүү.

Би алхасаар цөөрөм гардаг гүүрэн дээр ирлээ. Өмнө нь ийм газар байдаг гэж мэдээгүй юм байна. Гүүр нь их өргөн мөн гүүрний голд том амрах саравч байх ажээ. Тэр саравч битүү цэцгээр хүрээлэгдсэн учир үнэхээр үлгэрийн мэт харагдана.

Би дээшээ алхасаар сарны гэрэлд бүр үзэсгэлэнтэй харагдах саравчинд ирж цэцгэсийг нь тольдон харлаа. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан юм.

"Чи өөрийгөө миний цэцэгст хүрч болно гэж бодоо юу?"

Эмэгтэй хүний дуу гархад би тэр зүгрүү харлаа. Царайгаа нуусан нэгэн эмэгтэй хар өнгийн нөмрөг нөмөрсөн ганцаараа зогсоно. Тэр үнэхээр эвгүй харагдах ажээ.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now