38. Хамт

1.7K 262 71
                                    

Нила гэртээ ирэн юмаа баглаж байхад Эрик Хенрик хоёр орж ирж буй нь чанга сонсогдоно. Эрик чимээгүйхэн хаалга тогшоод цаашаа харан хувцасаа баглаж буй эгчийгээ харлаа.

"Өө, Эрик"

Нила сандран босход Эрик гайхан хараад "Явах гэж байгаа юм уу? Хаашаа?"

Ар араас нь асуух дүүдээ юу гэж хэлэхгүй хэсэг гацан зогсоод "Эгч нь найз залуутайгаа хамт амьдрах гэж байгаа юм аа"

"Равен Форолдтой юу?"

Нила толгой дохиход Эрикийн царай барайгаад "Хамт амьдрах арай эрт биш үү? Шууд хэлхэд тэр залуу надад таалагддаггүй. Мөнгөтэй л дөө, гэхдээ биеэ тоосон хүйтэн хүн шиг санагддаг"

Нила инээмсэглээд өөрт нь анхаарч буй дүүгээ тайвшируулахын тулд "Эрик, тэр дажгүй дээ. Эгч нь итгэдэг"

Эрик зөөлхөнөөр инээмсэглэн "Та шийдсэн бол би юм ярихгүй ээ. Буруу шийдвэр гаргалаа гээд уйлаад ирхэд чинь харин алчуур бариад зогсож байя"

Нила санаа алдаад Эрикийг очиж тэврэн авлаа. Түүний дүү үнэхээр том болжээ.

"Ингэхэд ээж хаана байгаа вэ? Би өдөр залгасан гэртээ байна гэсэн юмсан"

Нила дүүгээсээ салаад "Ээжийн бие гэнэт муудаад эмнэлэгт байгаа. Би саяхан ирсэн"

Эрик хөмсөг зангидаад "Тэгээд та яагаад бид хоёрт хэлсэнгүй вэ? Аль эмнэлэгт байгаа юм? Яаж өвдөө вэ?"

Нила хөнгө инээмсэглэн "Толгой нь өвдсөн өөр зүйл болоогүй. Маргааш гарах болхоор санаа битгий зовдоо"

Нила ээжийнх нь сэтгэл өвдсөн гэдгийг сайн мэдэж байгаа. Ээж нь одоо хамгийн их хүсэж буй зүйл бол гарнцаараа, тайван байх. Маргааш түүний сэтгэл тайвширсан байгаасаа гэж тэр хүснэ.

"Тэгсэн ч гэсэн ээж өвчтэй байна шүү дээ? Очих ёсгүй гэж үү"

"Зүгээр дээ, ээж та хоёрыг битгий ир гэж хэлээрэй гэсэн. Маргааш эгч нь очоод авах болхоор санаа амар бай"

Эрик чимээгүй зогсоод эгчийгээ ширтлээ. Эгч нь хэзээнээс ийм хол хөндий болсон гэдгийг мэдэхгүй ч Нила өвчтэй ээжийгээ орхиод найз залуугийнхаа энгэрлүү тэмүүлэх эмэгтэй яагаад ч биш. Ямар нэгэн зүйл буруу байгаа гэдгийг Эрик сайн мэдэж байлаа.

Гэсэн ч тэр чимээгүй байхыг илүүд үзэж эгчдээ итгэх хэрэгтэй гэж дотроо шивнэв.

"Тийм бол яахав дээ"

Эрик инээмсэглхэд Нила ч мөн инээмсэглээд "Эрик эгч нь чамаас хүсэх хүсэл байна. Чи Хенрикийг яагаад надтай юм ярихгүй байгааг асуугаад өгөөрэй"

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now