8.Өдрийн хоол

2.4K 253 34
                                    


Тэрэнтэй мөрий тавьсан гэдэгтээ итгэж чадахгүй нь ээ. Би яг галзуурчихсан байх аа гэж нэг тал минь хэлэх ч нөгөө талаас би түүнд угаасаа дурлахгүй юм чинь гэж хэлэх ажээ.

Яаж ч байсан би түүнийх болохгүй тэр харгис догшин ширүүн.....

Гадаа цэцэрлэгт суун ийн бодсоор зөөлхөн санаа алдалаа.Чухам юунаас үүдэж ийм зүйл болсоныг мэдэхгүй ч би ямар нэгэн учир шалтагаантай учир л энд байгаа гэж бодон модон дээр суух олон янзын шувуудыг ширтлээ. Тэд нар шиг эрх чөлөөтэй байх юмсан дүүлэн нисэж салхи сөрөн эргэлдээл.

Намайг ийн бодол болон сууж байхад урдаас Арлонда ирж яваа харагдана. Тэр үнэхээр тусч сайхан сэтгэлтэй нэгэн. Сүүлд болсон зүйлд түүнд талархаад баршгүй. Тэр намайг харан инээмсэглэн ирэх аж.

Тэр бол сайхан залуу түүний Грекийн үндэсний хувцас өмссөн нь бүр халуухан харагдуулна. Тэр над дээр ирээд: Хатаны өдрийн мэндийг ирье!

Би: Баярлалаа. Таны ачаар би сайн байгаа гээд инээмсэглэв.

Арлонда миний хажууд суугаад: Пегасус таныг их санаж байналээ магадгүй та түүн дээр очих хэрэгтэй байх.

Би: Мэдээж тэгэлгүй яахав. Гэхдээ та заавал надтай хүндэтгэж харицах хэрэггүй дээ.

Арлонда: Та ч гэсэн...

Би: Тэгвэл чи зэвсэгийн эрдэмээс өөр юу хийж чадах вэ?

Арлонда хөхрөөд: Би эмэгтэй хүнтэй дотно байж чаддаг гээд нүдээ анилаа.

Би нүдээ эргэлдүүлэн: Ямар утгаараа?

Арлонда над руу ойртон чихэнд минь: Шууд утгаараа гээд хэлж дуусаагүй байтал ард эмэгтэй хүний нялуун хоолой чихийг минь зүсэх шиг л боллоо.

Х: Заза тэгэхээр энд юу болоод байна?

Бид хоёр арагшаагаа харвал Алгорида хатан болон Нөгөө аймшигт араатан чинь зогсож байх аж.

Арлонда босон мэндчилхэд би зүгээр л тэндээ тайван сууж байлаа. Тэр мангасын над руу ширтэж байгаа нь хэзээ ч таалагддаггүй юм. Аль болох нүдэнд нь харагдахыг хүсэхгүй байна.

Алгорида алтлаг шаргал үсээ нэг элбээд: Сая та хоёр юу ярин бие биетэйгээ ойр байсан юм? Их сонирхолтой зүйл бололтой тийм үү Хаантаан?!

Би тэр хоёр луу нэг харчаад: Хаантан та хоёрт хамаарлагүй зүйл учир лавлах хэрэггүй дээ гэхэд Арлонда зөөлхөн толгой дохиод: Бид хоёр зүгээр л хатны морины тухай ярилцаж байсан юм.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now