23.Нила Патерсон

1.4K 253 37
                                    

Эмнэлэгийн хурц ариутгалын үнэр хамар цохиж, өөрийн эрхгүй толгой өвтгөнө.

"Нила"

Ээжийн минь намайг дуудах дуунд би нүдээ зөөлхөн нээвэл хурц цагаан өнгийн гэрэл туслаа. Хурц гэрлээс болон нүд анивчин нээгдэж тогтвортой харах гэж хичээж байлаа.

Би иржээ...

Хажууд минь ээж минь хэвтэн уйлах аж. Би гараа явуулсаар түүний гарнаас атгахад ээж цочин улайсан нүдээрээ над руу харан "Тэнгэр минь, Нила"

"Ээжээ"

"Охин минь" гэсээр тэр намайг тэврэн чанга уйллаа. Миний ч гэсэн нүднээс нулимс дуслан ээжийнхээ энгэрт тэвэрүүлсээр үнэрийг нь үнэрлэнэ. Дэлхий дээрхи хамгийн үнэтэй үнэр миний ээжийн үнэр.

Ээж уйлахаа болин эмч дуудаж ирлээ. Эмч нар орж ирэн миний биеийг үзээд" Гайхалтай, хоёр сар гаран зөвхөн бие нь л амьсгалж байсан хүн ингээд зүгээр болчихдог"

Хоёр сар..

Би хоёр сар ухаангүй байсан гэж үү? Хоёр жил байсан цаг хугацаа энд хоёр сар л байсан юм гэж үү?

Ээж минь одоо болтол амаа барин мэгшиж уйллаа. Эмч нарт байн байна доошоо мэхийн ёсолж талархал илэрхийлэх аж.

Эмч нар гарсаны дараа миний гарыг атган "Чамайг ухаан алдаж унахад халуунаас л боллоо гэж бодсон ч ийм удаан байна гэж бодоогүй. Би ямар их айсан гээч?"

"Одоо зүгээр дээ"

"Юу болхоороо ийм зүйл болдог байна аа? Зүв зүгээр байсан хүүхэд"

Би зөөлхөн өндийн ээжийн хацар дээр үнсээд "Одоо зүгээр ээ, би эв эрүүл болсон"

Ээж үг хэлхээс өмнө хоёр эрэгтэй дүү минь орж ирлээ. Хоёулаа орилсоор "Эгчээ" гээд намайг хоёр талаас тэврэнэ.

Ээж ч мөн орж ирэн бид дөрөв хоорондоо гэр бүлийн халуун тэврэлтийг хийлээ.

"Одоо уйлахаа больцгоо, Миний цамц бүр базвал ус урсахаар болчихлоо"

"Эгчээ, эмч таныг найдваргүй гэж хэлсэн үед бид нар ямар хүнд байсан гээч?"

Эрик уйлагнан ийн хэллээ. Харин Хенрик чимээгүй л зогсон уйлна.

Ээж тэр хоёрын нуруун дээр зөөлхөн цохиод"Том эрс байж уйлахаа больцгоо"

Удалгүй сувилагч орж ирэн дусал надад залган өгөөд хоёр хоногын дараа эмнэлэгээс гарч болно гэлээ.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now