31. Галзуу амьтан

1.9K 295 104
                                    

Равен Нилаг улам өөртөө чанга тэврэн хэлхэд Нилагын нүдэнд нь нулимс бүрэлдэн харлаа.

Равен хар дарсан зүүднээсээ хамаг хүчээрээ сэрэн хүнд хүнд амьсгалж зүрх нь өвдөнө. Зүрх нь маш их базалж хамаг биеийнх нь эс уй гашууг мэдэрэх тийм л өвдөлт. Энэ хараал идсэн зүүдийг яах вэ? Үргэлж л хэн нэгнийг алдах аймшигт мэдрэмж шөнө бүр мэдрэгдэнэ.

Равен тогтвортой болон ийш тийш харж эхлэхэд гаранд нь нэгэн зүйл дарж буйг мэдэрлээ. Доошоо харвал Нилагын нулимстай нүдтэй харц тулж орхив. Энэ эмэгтэй яагаад?

Равенийг гайхан байтал Нила түүний хүзүүгээр тэврэн нулимс унагаад "Бүх зүйл сайхан болно. Би чиний хажууд байх болно. Амлаж байна амлаж байна"

Нила ийн хэлэн Равений нуруугаар нэг гараа оруулан зөөлхөн зөөлхөн цохиж түүнийг тайтгаруулна. Равен яагаад ч юм шууд түүнийг түлхэсэнгүй харин ч тайвширч тайтгарч байх шиг түүнд санагдаж байлаа. Цамцан дээр нь нулимс нь нэвчих бол тэр яагаад Нилаг уйлаад буйг ойлгохгүй байх ажээ.

"Намайг уучлаарай хажууд чинь байж чадаагүйд"

Нила хэлэн чимээгүй болоод Равенг тэвэрхээ болиод түүний нүдрүү ширтлээ. Равен өөрийн эрхгүй гар нь хөдлөн түүний нулимсыг гараараа арчихад Нила хацараа түүний гарт наагаад нүдээ зөөлхөн анин "Би чамд хайртай. Би чиний хажууд байхыг хүсэж байна" гээд чимээгүй боллоо.

Равен тэндээ гацан зүрх нь хурдан цохилох ажээ. Энэ удаад ямар ч байсан айсандаа биш. Бараг л догдолсондоо гэж хэлж болно.

Нила удалгүй жигд амьсгалан унтаад өгөх ажээ. Равен хэсэг гацан гарыг нь дэрлэн хэвтэх Нилагын үзэсгэлэнтэй царайг харан санаа алдав.

Өрөөнд нам жим байдал үүслээ.

~~~


Өглөө нилээн ахмад сувилагч биеийг нь үзхээр Нилагын өрөөнд орж ирээд сандаран буцан гарлаа. Тэр эмэгтэйн харсан зүйл нь эмнэлэгийн буйдан дээр түүний үзэх ёстой эмэгтэй царайлаг залуутай тэврэлдэн хэвтэж буй зураглал байсан юм. Яаралтай үзэх өвчтөн биш учир шууд сэрээлгүй өөр өвчтөний өрөөлүү явлаа.

Удалгүй Равен нүдээ огцом нээн сэрээд доошоо харвал Нила түүний энгэрт шигдэн бат бөх унтаж байх ажээ. Тэр ч Нилаг тавихгүй гэсэн шиг чанга тэвэрсэн байлаа.

Өчигдөр түүнийг харсаар байгаад унтаад өгсөн бололтой. Тэр бугуйн цагаа хархад өглөөний 10н цаг нилээн өнгөрч байх ажээ.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now