29. Хамт

1.6K 267 69
                                    

"Та хоёр нэг нэгнийгээ таньдаг хэрэг үү?"

Эмээ гайхан зогсох ажээ. Энэ нөхцөл байдал чинь одоо юу вэ? Нила юу гэж хэлэх болж байна.

Нила худлаа инээгээд "Тийм ч их биш ээ, зүс таних төдий л"

"Тэгвэл миний ач хүүгийн танил нь намайг аварчээ. Бурхан минь ийм зураглал гэж байх аа? Равен энэ хөөрхөн охин миний цүнхийг хулгайчаас авах гэж байгаад бүр биеэрээ хохирсон. Би талархаад барахгүй л байгаа"

Равен гүнзгий хар нүдээрээ Ниларуу хараад буцан эмээлүүгээ харан "Эмээ гадуур гарахдаа болгоомжтой бай гэж хэлдэг шүү дээ! Хамгаалагчтай яв гэж байхад дандаа хэлэхгүй явах юм"

Эмээгээ загнаж буй мэт харагдавч түүний нүд нь Нилагын хавдсан хацар дээр төвлөрөөд байх ажээ. Нилээн айхтар хавдаад зүүн талын нүд нь бараг л нээж буй үгүй нь үл мэдэгдэнэ. Яадаг муу новш болоод эмэгтэй хүнийг ингэж цохьдог юм.

Эмээ түүнийг цохиод "Би зүгээр ээ, за байз гарч сувилагчыг дуудаад ирье. Та хоёр ярилц даа"

Өрөөнд нам жим болж би чимээгүй л хэвтэх ажээ.

"Эмээд минь тусалсанд баярлалаа"

"Зүгээр дээ"

Равен Ниларуу дөхөж очоод "Чамд ер нь бэртэж гэмтэхгүй ямар нэгэн усруу унахгүй үе байна уу?"

Ахиад л түүнийг шоглоод унах шив.

"Б Байлгүй дээ, гэхдээ эмээ бид хоёрын хуурамч харилцааг мэддэггүй хэрэг үү?"

"Эмээ, чи бүр миний найз охин гэдэгтээ үнэнгээсээ итгээд байгаа хэрэг үү?"

Нила нүдээ эргэлдүүлэн "Зүгээр л таны эмээгийн нэрийг мэдэхгүй болхоор"

Равен Нилаг хараад санаа алдлаа. Түүний нүүр үнэхээр хэцүү харагдаж байна. Яагаад ч юм зүрхэнд нь таагүй мэдрэмж төрүүлэн өөрөө ч мэдэлгүй хацарт нь зөөлөн хүрлээ.

"Яа"

Нила хацараа гарнаас нь холдуулаад зөөлхөн ёлох ажээ. Равен гараа хурдан татаж аваад "Их өвдөж байна уу?"

"Хүрхээр бас хөдөлхөөр л"

Яг одоо Нила тэр хоёрын хооронд маш ойрхон зай байх ажээ. Нэг нь д жоохон хөдөлвөл хоорондоо наалдах мэт.

"Эмээд минь тусалсанд баярлалаа"

Энэ удаад Равен өмнөх өмнөхөөсөө ч чин сэтгэлээсээ хэлж байгаа нь энэ байсан юм. Түүний нүд гүн мөн тайван дөлгөөн ажээ.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now