Бүлэг 3 "Өвчин"

9.3K 877 66
                                    

Дараагийн 2 цаг нь Ким Тэхён хичээлдээ суугаагүй юм. Одоо л ангиасаа хүн анзаарч байгаа минь энэ. Өдрийн хоолны цаг болоход би яахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн суув. Ангиасаа гарвал л нөгөө сурагчтай таарчих гээд, ангидаа байх юм бол Ким Тэхён орж ирчих гээд байгаа юм шиг санагдана. 

Одоо ч ичсэнээс болоод хацар халуу шатаж байна.

-Чи хоолны заал руу явах юм уу?

Өө, үнэндээ би өөрөөсөө наадхыг чинь асуугаад сууж байлаа.

Би Хюжиний зүг тээнэгэлзэнгүй харж,

-Мэдэхгүй ээ... Би юм идмээргүй байна. Чи явж хоолло доо хэмээтэл түүнийг хариу хэлж ч амжаагүй байхад нь найзууд нь орлилдсоор ирж гараас нь чирсээр, хоолны заал руу яваад өгөх шиг боллоо. Яг энэ үед би багахан цочирдсон ч, Хюжинийг харвал тэр зогсоо зайгүй инээж байсан юм. Жаргалтайгаар.

Түүн шиг инээх юмсан.

Толгойд энэ бодол харван орж ирэхтэй зэрэгцэн дотор ёгхийх нь тэр.

Кан Еин. Чи чинь юу бодоод байна аа? Алив ухаан ор. Илүү зүйлд шуналталгүй одоо өөртөө байгаа бүхэнд таларх. Өдөр бүрт. Цаг, минут, секунд бүрт.

Би толгойгоо сэгсрээд гүнзгий амьсгаа авлаа. Тэгээд эцэст нь хоолны заал руу буух хэрэгтэй гэж шийдэв. Ядаж 7 хоногтоо нэг удаа ч болов хоол идэх хэрэгтэй шүү дээ. Хэдий доторх хүн минь дургүй байсан ч би өөрөө өөрийгөө захирах ёстой. 

Гэр бүлийнхнийхээ санааг зовоомооргүй байна.

Дэвтэр номоо ширээн дээрээ үлдээгээд ангиас гарахдаа аль болох нүүрээ нуусаар гарлаа. Яагаад ч юм хүүхдүүд над руу ширтээд байх шиг санагдана. Над руу ширтэнгээ хоорондоо "Ким Тэхёныг ажиглаад зогсож байсан нөгөө гаж охин байна" хэмээлдэх шиг. Би л дотроо хэт ургуулан бодоод байгаагаа мэдэж байсан ч, санаа зовохоо больж чадахгүй хэвээр. Тэр үед яг гаж донтон шиг харагдсан байх даа. Агаар яагаад ийм бүгчим болоод байна аа?

Ийн элдэв зүйл толгойгоо эргэтэл бодсоор хоолны заал руу уруудах замд урдхан талд танил хоолойнууд сонсогдох шиг боллоо. Тун танил хоолойнууд. Харцаа өргөн тэр зүгт шилжүүлвэл яг өөдөөс минь Хюжин, Хусог багш хоёр ирж байх аж. Тэднийг хармагцаа би зөөлнөөр инээмсэглэж гараа даллах гэснээ болив. Яагаад ч юм тэрхэн үест зөн совин минь намайг болиулсан юм.

☪4 o'clock☪Where stories live. Discover now