Бүлэг 20 "Хязгааргүй"

5.1K 655 49
                                    

Ээж яах гэж байгааг минь гадарласан бололтой жуумалзсаар аав руу дохив. Аав хариуд нь дөлгөөхөн инээмсэглэнэ.

-Тэгээд хэр оройтох юм?

-Сайн мэдэхгүй байна аа. Хүргүүлээд ирэх болохоор санаа зовох хэрэггүй ээ.

-Тэхёнтай хамт байх юм уу?

Би ичингүйрэн шилэн хүзүүгээ илсээр, толгой дохилоо.

-Мэдсэн юм аа тэр. За тэгвэл цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Аав, ээж хоёр хичээл таслах гэж байгааг минь сонсоод  уурлах байх гэж бодсон ч гайхмаар нь харин ч эсрэгээрээ байсан билээ. Тэд намайг сургуульдаа явахгүй байсан ч болно гэж хэлсэн юм. Үнэндээ би ч явахыг хүсэхгүй байна. Гэхдээ Тэхёнтай хамгийн удаан хугацааг өнгөрүүлж чадах газар тэр шүү дээ. Би өнгөрсөн юмаа гэхэд Тэхён хичээлдээ явах ёстой. Учир нь түүнд минийхээс илүү гэрэл гэгээтэй ирээдүй байгаа. Бас илүү урт удаан..

Би хувцсаа өмсчихөөд толины өмнө хэсэг эргэлдэв. Уруулаа өнгөлөх үү гэдэг дээр эргэлзсэнээс болсон юм. Хэрвээ өнгөлчихвөл хэт хичээсэн харагдах юм болов уу? Эсвэл Тэхён анзаарахгүй болов уу?

Яах вэ? Анхны болзоо ш дээ!

Энгийн байя. Байдгаараа байхад л болно. Тийм ээ, тийм. Бид болзож байгаа гэж бодоод хэрэггүй. Зүгээр л хамтдаа цагийг өнгөрөөх гэж байна.

Байз. Өчигдөр бид хоёр бие биедээ сэтгэлээ илчилцгээсэн бил үү?

-Галзуурах нь ээ...

Эргэлзэж, эргэлзсэний эцэст нь уруулаа багахан өнгөлөөд байж байтал Тэхён ч залгалаа. Түүний нэр утасны дэлгэцэн дээр гарч ирэх үед зүрхний цохилт түргэсээд ирэх аж.

-Ирчихсэн үү?

-Ирчихлээ. Чи бэлэн болсон уу?

-Мм-... тийм ээ. Тийм.

Тэхёны инээх утасны цаанаас дуулдахад би хайлаад л явчихав.

-За. Үүдэнд чинь хүлээж байя.

Утсаа тасалсныхаа дараа би өөрийнхөө толины тусгал руу дахин нэг харлаа.

Тэр бол Тэхён. Өөр хүн биш Тэхён шүү дээ. Тиймээс сандрах хэрэг байхгүй.

Өөрийгөө нэг зоригжуулаад гарахаар хаалга руугаа зүглэж байхдаа би нэг зүйлийг санан цонхон дээрээ очлоо. Хөшигнийхөө цаанаас Тэхёныг харцаараа хайвал тэр үүдэнд маань зогсож байна. Утсаа халаасандаа хийснийхээ дараа тэр цонх руу маань харахад бид харц мөргөлдөх нь тэр.

☪4 o'clock☪Where stories live. Discover now