Бүлэг 5 "Саранд бичсэн захидал"

7.6K 775 56
                                    

"За чамд найдлаа шүү. Багшид битгий хэлээрэй."

Тэднийг гарч явсны дараа би өөрийгөө яг л боол аятай мэдрэв. Сул дорой... Сул дорой гэж ийм л байдлыг хэлдэг байх. Өөрийгөө хамгаалж үл чадах. Хамгаалж чадахгүй байгаагаа мэдэж байгаа хэр нь үүнийхээ төлөө юу ч хийж чадахгүй байх... Өрөвдөлтэй.

Өмнө нь үг дуугүй хамт цэвэрлэдэг байсан атал тэд өнөөдөр бүгдийг надад үлдээчихсэн нь энэ. Ингээд ангиа ганцаараа цэвэрлэх болчихлоо. Гэр лүүгээ гүйчихмээр санагдаж байсан ч болохгүй нь. Ядаж ганц нь үлдсэн бол...

Би толгойгоо сэгсэрлээ. Хэт гутранги байхаа больцгооё, Кан Еин! Сайн талаас нь харцгаая. Сайн талаас нь. Одоо хэн ч байхгүй юм чинь би хүссэнээрээ чөлөөтэй байж болно! Тийм ээ, сайн тал ч бас байна.

Нэг санаа алдаж аваад дүрэмт хувцасныхаа цамцыг тайлаад цонхны тавцан дээр цүнхтэйгээ тавин, ханцуйгаа шуулаа. Тэгээд цэвэрлэгээний хэрэгслүүдээ хайж олохоор шийдэв. Өмнө нь цэвэрлэсэн хүүхдүүд үлдээсэн гэж найдъя.

Багшийн индэрийн доор байх шүүгээг таттал онгойсонгүй. Энд л цэвэрлэгээнд хэрэглэх хамаг юмаа хийдэг юм. Ойр хавьд нь түлхүүр хайсан ч байхгүй байх нь тэр. Тэд нар үлдээлгүй аваад явчихжээ. Шүүгээнийх нь хаалганы ангайж орхисон жижигхэн завсраар харвал хов хоосон байх аж. Одоо тэгээд би яах болж байна аа?

Тараагүй анги байвал шүүр, шалны мод, хувинг нь гуйх гээд үзье. Харин саван, алчуур зэргийн хувьд өөрөө л авахаас өөр аргагүй нь дээ.

Би ийн бодоод өөр сонголт байгаагүй тул ангиас чимээгүйхэн гараад хүнгүй коридороор нээлттэй анги хайн алхаж эхэллээ. Өдийд бараг бүгд л тарчихсан байгаа байх даа?

Шат хүртэл хайж яваад дээшээ гарахын алдад танил хоолойн намуухнаар үглэхийг сонсов. Тун танил хоолой. Баргилдуу хэр нь зөөлнөөр дуугарах нь нэг л дулаахан, дотно санагдана. Хаана сонслоо? Сониуч зан минь хөдөлсөнд өөрийн эрхгүй нөгөө хоолой гарах зүгт алхаж эхэллээ. Тэгээд явсаар нэгэн хаалттай ангийн урд ирж зогсохдоо би амьсгаа даран чагнав. Хоолой яг үүний цаанаас гарч байна. Би нэг амьсгаа авчихаад итгэлгүйхэн бариулыг нь түлхлээ. Гэтэл хаалга онгоймогц танил царай өөдөөс угтан авах нь тэр.

-Хөөх, чи манай ангийг яаж олсон юм?

Тэр иш нь хугарчихсан шүүрээ ардаа нуусаар цочирдон асуулаа. Эвдэлчихсэн юм байх даа?

-Ангиа угаах гэсэн чинь угаах хэрэгслүүд байдаггүй ээ. Тэгээд л... Ингэхэд чи надад зээлэхгүй биз?

☪4 o'clock☪Onde as histórias ganham vida. Descobre agora