Бүлэг 18 "Хоосон"

5K 619 76
                                    

Бид бие биенийхээ зүрхний цохилтыг тодоор сонсоно. Харин би түүний над руу ширтэх энэ харцыг ганц л үгээр илэрхийлж чадлаа.

"Хоосон."

-Тийм ээ... Үнэн.

Үүрдийн нууц гэж байхгүй. Хэзээ нэгэн цагт үнэн илчлэгддэг. Энэ үед л би үүнийг яс махандаа тултал мэдэрсэн юм. Анхнаасаа л, илүү дотно болохынхоо өмнө л энэ тухай түүнд хэлчих ёстой байсан юм болов уу? Гэхдээ хэрвээ тэгсэн бол Тэхён надтай ойртох байсан гэж үү? Ядаж л ингэтлээ бие биедээ дасахгүй байсан байх тийм үү? Одоо тэр өвдөж, шархалж байна. Миний хувиа хичээсэн зангаас болоод. Миний хувиа хичээсэн үйлдлээс болоод.

Ухаан бодол минь хоосорч байна.

Миний хариултыг тэр мэдэж байсан ч, зүгээр л итгэхийг хүсээгүй ажээ. Ийм үед хүн бүр л үнэнээс зугтахыг хүсдэг байх. Би ч бас зугтахыг хүсч байна. Бодит байдлаас түүний гараас атгаад хамтдаа зугтан одохыг...

-Тэгвэл энэ юу юм?

5-6 сар гэсэн бичиг рүү заан хачирхалтай өнгөөр асуух түүний хоолой... Хөндий бас хоосон.

-Чи зөв уншсаан. Хугацаа... бага үлдсэн.

Тэхёны харц үгээр илэрхийлэхийн аргагүй боллоо. Түүний энэ харц намайг өөрийгөө улам илүү зүхэж, үзэн ядахад хүргэх аж.

-Жүүн ах мэдэж байсан уу?

-Саяхан санаандгүй байдлаар мэдчихсэн. Чамд хэлээгүй шалтгаан нь-

Би үгээ таслан дуугаа хураав. Шалтгаан хэлээд юу өөрчлөгдөнө гэж? Тайлбар тавиад ч нэмэргүй. Одоо магадгүй миний хэлж буй үгс бүгд түүний хувьд худал хуурмаг мэт санагдаж байгаа байх. Хоолойг минь сонсохыг ч хүсэхгүй байгаа байж мэдэх. 

Гэхдээ ядаж үүнийг тэр мэдэх хэрэгтэй байх, тийм үү?

-...Чамайг надаас явчих вий гэж айсан юм. Хувиа бодсон сонсогдож магадгүй л дээ. Хувиа бодсон үйлдэл байсныг мэднэ. Гэхдээ намайг байгаагаар минь хүлээж авсан чамаас холдоно гэдэг бодол дэндүү аймшигтай байсан.

Бид бие биенийхээ нүд рүү ширтэн хэсэг чимээгүй зогслоо. Ингэж зогссоны эцэст Тэхён түрүүлж харцаа салгаад, баруун гараараа хоёр нүдээ таглан, санаа алдав. Тэр гарт минь эмчлүүлэгчийн картыг минь атгуулаад,

-Надад бодох зүйл их байна хэмээн сонстох төдий хэллээ.

Түүнийг яг л танихгүй хүнтэйгээ зөрж буй мэт хажуугаар минь өнгөрөн гарахад бие сэтгэл минь түүнийг дагаад явчих шиг санагдав. Хамаг бие суларч, хөл дээрээ ч тогтож чадахгүй болох нь мэдрэгдэнэ.

☪4 o'clock☪Where stories live. Discover now