Бүлэг 19 "Ромео Жульет"

5.3K 629 104
                                    

-Нэг мэдэхэд л тийм зүйл болчихсон. Би тэр үедээ юу хийгээд байгаагаа ч мэдээгүй. Өмнө нь ийм зүйл огт болж байгаагүй... Энэ удаа хамаг бухимдлаа гаргачих шиг боллоо. Айлгасанд уучлаарай.

Цэцэрлэгт хүрээлэнгийн модон сандлууд дээр ихэвчлэн гэр бүл, хосууд суусан байх ба өнгө өнгөөр гэрэлтэн оргилох усан оргилуурыг харан инээмсэглэн ярилцацгаана. Яг энэ мөчид бид хоёр тэдний нэг байв.

-Гэхдээ.. маргааш бөөн асуудал болох байх даа.

Санаа алдан хэлэхэд Тэхён над руу харцаа шилжүүлээд,

-Хамаагүй ээ. Сануулга л авах биз хэмээн хээв нэг хэлэх аж.

-Бас тэр хүүхдийн нүүрнээс болж нөхөн төлбөр төлнө.

Түүний байгаа байдлаас харвал болсон зүйлд тийм ч санаа зовохгүй байгаа нь илт байлаа. 

-Эсвэл бид маргааш хичээлдээ явахгүй байж болно.

Тэхёныг ийн хэлэхэд би гайхсандаа том нүдэлсээр түүн рүү ширтвэл тэр,

-Нэгэнт л биднийг сургууль руу очиход тийм ч сайхнаар хүлээж авахгүй, бас би шууд сургалтын алба руу орох юм чинь очихгүй байсан нь илүү дээр биш гэж үү? Хичээлдээ ч тайван сууж чадахгүй. Тэгсэнээс хоёулаа хамт өдрийг өнгөрөөе гээд,

-Бас хүүхдүүд чамайг доромжилж, элдэв зүйл ардуур урдуур чинь ярьж байхыг хармааргүй байна гэв.

Түүний энэ үг намайг өөрийн эрхгүй инээмсэглэхэд хүргэлээ. Одоо тэр жинхнээсээ намайг хамгаалахыг хүсч байгаа бололтой. Миний хайртай хүн намайг хамгаалж байна. Хэвлий хэсэгт минь тоо томшгүй олон эрвээхий нисэлдэх мэт мэдрэмж төрч, би эргэн тойрноо, Тэхёны юу гэж бодохыг нь ч тоолгүй хэсэг хугацааны турш чимээгүйхнээр ширтлээ. Энэ яг л үүлэн дунд хөвөх мэт байв.

-Тэгэхээр.. зөвшөөрч байна уу?

-Тэгье ээ.

Тэхён инээмсэглэн толгой дохиод урагш усан оргилуур луу харцаа шилжүүллээ. Магадгүй тэр бидний түрүүнээс хойш зугтсан сэдвийг бодож байгаа байх. Бидний дунд том ангал үүсгэж орхисон тэр зүйл... Түүнийг хараагүй бүхий л хугацаанд толгойд нь энэ асуудал л эргэлдэж байсныг би мэдэж байв. Тэгээд тэр бодсоныхоо эцэст юу гэж шийдсэн бол?

-4 цагт.

-Юу?

-Чи 4 цагийн үед цонхныхоо хөшгийг нээдэг. Хааяа чи инээмсэглэсээр хөшгөө нээж үүр хаяарч буйг хараад нүдээ аньдаг. Харин хааяадаа чи их гунигтай харагддаг. Цонхны чинь хөшиг хүртэл үүнийг чинь илтгэх мэт нэг л ганцаардмал сэвэлздэг. Гэхдээ... Ямар ч үед чи өөрөөсөө гэрэл цацруулж байдаг. Инээхээрээ ч, гунигтай байх үедээ ч, хэцүү байсан ч чамаас содон өнгийн гэрэл цацарсаар байдаг юм. Хэдий өглөө хөшгөө нээхдээ чи гунигтай байсан ч намайг хүлээн зогсож байхыг хараад инээмсэглэдэг. Ямар ч үед намайг хараад чи илүү тодоор гэрэлтдэг юм шиг санагддаг. Би тэр зурган дээрээ чамайг ч бас зурахыг хүссэн л дээ. Гэхдээ би тийм ч сайн зураач биш. Чамайг муухай зурчих байх гэж бодоод зөвхөн цонхыг чинь л зурсан юм.

☪4 o'clock☪Where stories live. Discover now