Бүлэг 17 "Эцэст нь"

5.4K 643 88
                                    

-Нэг, хоёр, гурав!

Би тэргэнцрийнхээ дугуйг хамаг хүчээрээ түлхэн Тэхёнаас түрүүлэхээр хурдаллаа. Эмнэлгийн хаа нэг булангаас Тэхёнд бас нэг тэргэнцэр олж өгснийхөө дараа бид хоёр эмнэлэг дэх өдрийг дээвэр дээр тоглож өнгөрөөхөөр шийдсэн нь энэ. Бие минь сул байгаа ч, сууж байгаа тэргэнцрээ илүү хөгжилтэй аргаар ашиглах хэрэгтэй гэж бодсон билээ.

Би хамаг хүчээрээ хичээсэн ч Тэхён надаас түрүүлээд дээврийн нөгөө захад хүрчихэв.

-Хмм. Би болилоо.

-Яасан бэ? Сая чи яг түрүүлэхээ шахсан. Одоо дахиад нэг үзвэл түрүүлнэ дээ.

-Би одоо ч өвчтэй байгаа шүү. "Би л эрүүл" гэсэн шиг хүчээ гайхуулаад байх юм.

Уурласан дүр эсгэн өөр тийшээ харахад Тэхён тэргэнцэр дээрээ тоглон эргэлдсээр хажууд минь ирлээ.

-Одоо би жаа-хан удаан явъя, за юу? Дахиад ганцхан уралдаад дотогшоо орцгооё.

Тэхён руу хартал тэр хөөрхөн царай гаргаад над руу найдвар тээсэн харцаар ширтэж байв. Түүний энэ харцыг яалтай билээ. Тэгээд л би яах ч аргагүй зөвшөөрч, буцаад дээврийн нөгөө булан руу явлаа. Өвчтөнүүд дээвэр дээр гарах хориотой ч Тэхён бид хоёр нууцаар гараад ирсэн юм. Бас тэргэнцэр авсан гээд л. Баригдах юм бол ч хоёулаа дуусах байх даа.

-За бэлэн үү?

Тэр дүрдээ орчихсон аятай тэргэнцрийнхээ дугуйг нааш цааш хөдөлгөн чухал царайлна. Түүнтэй адил би ч бас дүрдээ ороод амжив.

-Бэлэн.

-Тэгвэл нэг.. хоёр.. гурав!

Бид "өрсөлдөгчдийн харц солилцоон" хийснийхээ дараа дугуйнуудаа хамаг хүчээрээ түлхэж эхэллээ. Тэхён энэ удаад арай зөөлөн түлхэхийг би анзаарав.

Анх удаа л тэргэнцэр дээр суучихсан мөртлөө ийм ихээр инээж үзэж байна. Өмнө нь хэзээ ч ингэж инээнэ гэж бодож байгаагүй. Үргэлж л өвчнийхөө талаар бодож, үүнээсээ болж шаналсаар эмнэлэг дэх бараан өдрүүдийг өнгөрөөдөг байлаа. Бас өмнө нь хэзээ ч тэргэнцрээр уралдаж үзнэ гэж төсөөлж байсангүй. Гэхдээ энэ удаа түүнтэй хамт байгаа болохоор цаг хугацаа нүд ирмэхийн зуур хөгжилтэйгөөр урсаж байна.

-БИ ЯЛЛАА!!

Сэтгэл хангалуунаар Тэхён руу эргэж харахад тэр ч бас над руу харан инээж байв.

-Ядарсан уу? Жаахан амрах уу?

Би толгой дохиод түүний зүг очиход Тэхён тэргэнцрээсээ босоод хойно гаран намайг түрж эхэллээ. Нэг уралдсаны дараа дотогш орно гэснийг нь би санасаар байсан ч хэлсэнгүй. Гадаа өнөөдөр тун дажгүй байгаа тул ядаж хэсэг хугацаанд ч болов агаар амьсгалмаар санагдсан болохоор тэр.

☪4 o'clock☪حيث تعيش القصص. اكتشف الآن