Бүлэг 21 "Хүч"

4.8K 601 63
                                    

Хайр хэдий хүчтэй ч, үхлийн хажууд хүчин мөхөс. Яг л бяцхан тоосонцор мэт билээ.

Заримдаа гайхамшиг гээч зүйл зөвхөн үлгэрт л гардаг. Бодит байдал дээр хайрын хүчээр хэн нэгнийг амилуулж чадна гэж үү? Уруул дээр нь хайрт залуу нь ганц л үнсэхэд нүдээ нээнэ гэж үү? Мэдээж үгүй. Бодит байдал үүнээс илүү гашуун.. бас амттай.

Тэхёны нуруунд шигдэн явсаар гэрийнхээ үүдэнд ирэхэд бие бүр сульдчихсан байв. Саяхан болоод өнгөрсөн зүйлс толгой дотор манантан байхын дээр нүд анилдан бараг зүйрмэглэнэ.

-Унтчихсан уу?

Зөөлөн дуугаар асуухад нь би толгойгоо өргөн хаалган дээрээ ирсэн байснаа сая харлаа. Хүчтэй байхыг байдгаараа хичээсээр газарт буухдаа би унахгүйн тулд Тэхёнаас түшин байв.

-Оруулж өгөх үү?

-Зүгээр дээ. Би өөрөө чадна.

-Утсаар яриарай. Зүгээр гэдгээ мэдэгдэх ёстой шүү.

-Одоо зүгээр ээ. Дээрдэхээрээ ярих болохоор санаа зоволтгүй.

Би хаалга руугаа удаанаар алхан очоод орохынхоо өмнө эргэн харлаа. Тэхён бүдэгхэн инээмсэглээд ор доо хэмээн дохисны дараа би түүн рүү хариу инээмсэглээд дотогш оров.

Би бүх зүйлийг баллачихлаа.

Гайхалтай байх байсан өдрийн төгсгөлийг, Тэхёны сэтгэл санааг ч тэр. Бүгдийг нь үймүүлчихлээ. Энэ бүхэн яагаад үргэлж цагаа олдоггүй юм бол оо? Ядаж гэртээ ирсний дараа тийм зүйл болсон бол арай дээр байх байсан шүү дээ.

Хувцсаа ч солилгүй орон дээрээ сулбайн хэвтээд би хэсэг юу ч бодохгүй байхыг хичээв. Тархиа чөлөөлөхийг хүсэв. Тэгсэн ч огт болсонгүй. Толгойд минь олон янзын бодлууд эргэлдэж, нүдэнд янз бүрийн зүйлс харагдана. Хамгийн сүүлд үзэгдсэн зүйл нь Тэхёны уруул байлаа.

Түүний уруул... үнсэлт...

Зүрх минь түргэн, түргэн цохилоод ирэхэд би урууландаа зөөлхөн хүрлээ. Тэр мөчид үнэхээр юу ч мэдэрч чадахааргүй байсан. Гэтэл Тэхёныг намайг үнсэх үед хэсэгхэн зуур биеэр минь цахилгаан гүйдэл жирсхийгээд өнгөрөх шиг л болсон юм.

Тэр өөрийгөө ийм хүчтэйг мэддэг болов уу?

Босож хувцсаа солиод унтахаар хэвтэхийнхээ өмнө би Тэхён руу ярих байснаа саналаа. Тиймээс орондоо орохдоо Тэхён руу залган чанга яригч дээр нь тавиад, утсаа хажуудаа тавин авахыг нь хүлээн хэвтэв. Удсан ч үгүй Тэхёны намуухан хоолой дуулдах аж.

☪4 o'clock☪Where stories live. Discover now