Epilogue

10K 1K 356
                                    

Чүдэнз зурах чимээ нам гүм байсан өрөөг амилуулахтай зэрэгцэн хөшгөө хаасан харанхуй өрөөг сүүмгэр гэрэл гийгүүллээ. Би хайлж жижгэрсэн лааг асаагаад тос нь хэрхэн урссаар ширээн дээр дусахыг ажиглан суув. Хэрвээ энд тэр байсан бол өрөө минь бүхэлдээ гийж байх байсан биз.

Хэсэг хугацааны дараа би үзгээ барьсаар дутуу орхисон мөрөө гүйцээхээр сэтгэл шулуудлаа. Өрөөний хананд өлгөөтэй цаг яг дөрвийг заан зогссон тул үзэгний чимээнээс өөр зүйл надад саад болохгүй нь таатай.

"Нар амьсгалыг минь боож,

...

Орчлон ертөнц намайг нүцгэлнэ.."

Энэ хэсгийг бичсэнийхээ дараа бага зэрэг эргэлзэн дахин уншив. Үг бүхэнд нь гүн утгаа үлдээхийг хүсэж байсан учир жижигхэн зүйлийг ч анзааралгүй орхихыг хүсээгүй юм.

Эцэст нь би түр амрахаар шийдэн үзгээ тавиад лаагаа унтраалаа. Өрөөнөөсөө гаран харахад Намжүүн ах том өрөөний буйдан дээр зурагтаа асаалттай орхин зүйрмэглэсэн байх ажээ.

-Ах аа, зурагтаа унтрааж бай л даа.

Амандаа үглэсээр хажуугаар нь өнгөрөхөд тэр сая л сэрэн эвшээлгэнэ.

-Хэсэгхэн зуур л зүйрмэглэчхэж. Гарах гэж байгаа юм уу?

Би хөргөгчнөөс ус аван уусаар түүн рүү харан хөмсгөөрөө "тийм" хэмээн дохив.

Намжүүн ах хажууд минь ирэн өөртөө ч нэг аяганд ус аялгалаад,

-Ээж, аав хоёр чинь над руу залгасан гэхэд би,

-Мм хэмээн дуугарлаа.

-Одоо буцаж очих хэрэгтэй гэж бодохгүй байна уу? Санаа нь их зовж байгаа байх.

Би аягаа угаалтуурт хийгээд түүн рүү харахад тэр над руу чухал царайлан харж байлаа. Хариултыг минь мэдсээр байж тэр үргэлж асуух юм.

-Намайг буцаж очсон очоогүй тэд анхаарахгүй ээ. Тэглээ ч энд надад сайхан байна.

-Анхаарч байгаа болоод л чамайг асууж залгана биз дээ? Энд юу нь сайхан байна? Чамаас болоод надад л лав хэцүү байгаа шүү.

Үүдэнд очин гутлаа өмсөнгөө түүн рүү жогтой гэгч нь инээмсэглээд нүдээ ирмэхэд тэр санаа алдсаар толгой сэгсэрэх аж.

-Яая даа байз. Миний нүдээр бол сэтгэлд чинь биш, толгойд чинь л асуудал байх шиг байна даа.

Түүнийг амандаа бувтнахад би инээд алдсаар гутлаа өмсөж дуусаад,

-Аль алинд нь л. Гарлаа шүү хэмээгээд хаалганы зүг зүглэлээ.

☪4 o'clock☪Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon