Бүлэг 6 "Сайн уу?"

6.5K 738 59
                                    

Зүрхний хэмнэл нэг л хачин болоод ирэх үед би хөлөрсөөр сэрлээ. Зүүд зүүдлээгүй ч, ингэж сэрэх нь тун ховор тул надад их аймшигтай мэдрэмж төрөв. Яг л бие махбод минь "үхэл чинь ойртож байна" гэж хэлж буй мэт.

Толгойгоо сэгсрэн муухай бодлоо үргээгээд би гүнзгий амьсгаа авлаа. Маш удаанаар. Тасралтгүй. Ингэх зуураа зүрхний цохилтоо хэвийн болохыг хүлээн чагнана. Хэсэг хугацааны дараа бүх зүйл арай дээрдэв. Харин бие сульдаж, хүйтэн хөлс цувжээ.

Орныхоо хажуу дахь ширээн дээрээс аягатай ус, эмийн хамтаар аваад даруулан уулаа. Тэгээд орныхоо ард талын түшлэгийг налан хэсэг суув. Цаг руу харвал үүрийн 4 цагийг заана.

-Боссон нь дээр бололтой.

Өөртөө намуухан дуугаар хэлээд, тайвнаар хувцсаа өмсөн бослоо. Гал тогооны өрөөнд орж ирэхэд бага зэрэг харанхуй байсан болохоор би гэрлээ асаагаад, хөргөгчөө онгойлгон өглөөний цайнд хэрэг болох зүйлс хайв. Үнэндээ өөртөө биш, аав ээжид бэлдэж байгаа нь тэр.

Намайг гал тогоонд өглөөний цай бэлтгэх хойгуур унтлагын өрөөний хаалга дуугарах нь сонсогдлоо. Харин дараагаар нь ээж суниасаар гарч ирэх нь харагдах аж.

-Өглөөний мэнд.

Зөөлөн дуугаар ийн хэлэхэд ээж сэгсийчихсэн үсээ янзалсаар,

-Өглөө болоогүй байхад чинь. Чамайг дээ. Жаахан унтаж бай л даа хэмээгээд инээмсэглэв.

Би зөөлнөөр инээд алдаж, 

-Тэгвэл үүрийн мэнд гээд,

-Нойр хүрэхгүй болохоор нь босчихдог юм аа. Чаддаг сан бол унтмаар л байна.

Ээж миний хойно ирж зогсоод бүсэлхийгээр минь тэврэн мөрөн дээр толгойгоо тавихад дэндүү дулаахан, тухтай санагдав.

-Омлет хийж байгаа юм уу?

-Тийм ээ. Аав сэрсэн үү?

-Сэрсээн. Нүүр гараа угааж байгаа.

-Би ч гэсэн угаагаагүй байгаа юм байна. Энэ бараг болчихсон байгаа шүү. Та тааруулаад тавган дээрээ тавихад л болно.

Ээж толгой дохиход би өрөө рүүгээ зүглэж нүүр, гараа угаан, гарах бэлтгэлээ хийлээ. Дүрэмт хувцсаа өмсөн толинд өөрийгөө хараад, эвгүй санагдаад байсан тул банзлаа илүү доош даран, зангиагаа зүүв. Банзал богинохон байх нь надад хэзээний л таалагддаггүй билээ. Охидууд богинохон болгож тайрах нь элбэг байдаг ч... Зүгээр л миний зүйл шиг санагддаггүй юм.

☪4 o'clock☪Where stories live. Discover now