Бүлэг 7 "Анхны хайр"

6.2K 777 111
                                    

-Сайн уу?

Байзаарай. Тэр надтай яриад байна уу даа? Бүр надтай юу? Арай ч үгүй байлгүй дээ. Би галзуурчихаж. Яг галзуурчихаж. Өчигдрөөс хойш л сонин байгаад байсан юм аа тэр. Одоо яана аа? Хөөрхий аав ээж минь өвчтэйн дээр галзуу охинтой болчихлоо шүү дээ. Эсвэл би хий юм хараад байна уу?

Толгой дотор олон янзын бодол эргэлдэж замбараагаа алдах шиг л болно. Тэхёныг дахин ам нээхэд л би энэ бүхэн жинхэнэ гэдгийг ойлголоо.

-Чи.. зүгээр үү?

Хог гэж. Удаан гөлөрчихлөө.

-Мм? Өө, зүгээр зүгээр...

Хачирхалтай нь тэр хэсэг юу ч хэлж, хийлгүйгээр зүгээр л над руу толгойгоо бага зэрэг гилжийлгээд инээмсэглэн ширтэв. Үүнээс нь болоод дахиад л дотор халуу шатсан мэдрэмж төрнө.

-Нөгөө... Би зүгээр л нэгэнт таарсных сургууль руу хамт явъя гэж бодоод хүлээж байсан юм.

-А-аан..

Тэр надтай хамт?

Хэн нэгэн намайг бариад аваарай. Би яг ухаан алдах нь байна шүү...

Тэхёныг инээхэд би хэт сандраад байгаагаа мэдэрлээ. Сонин мэдрэмж төрөөд байх юм. Нойл орох хэрэгтэй ч юм шиг.

-Явцгаах уу?

● ● ●

-За, бүгд сайхан амарцгаасан уу?

Хусог багшийг гэрэл цацруулсаар орж ирэхэд хүүхдүүд бүгд л хариу мэндлэн орлилдоно. Тэдний энэ байдал магадгүй намайг байгаагүй өдрийн явдлыг аль хэдийн мартчихсан бололтой гэсэн найдвар төрүүллээ.

Багш индэрийн ард очин зогсоод хөнгөхөн товшиход хүүхдүүд чимээгээ аядлаа. Арын суудалд ганцаараа суух дажгүй ч юм шиг. Эндээс анги бүхэлдээ харагддаг юм байна.

-Өнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ? Тэнгэр ч сайхан байна тийм үү?

-Багш аа! Ийм гоё өдөр хичээл хийж яах юм бэ? Өнөөдрийн хичээлээ тасалцгаая!

Урд суусан нэг хүүхэд чанга дуугаар ийн хаширахад хүүхдүүд дэмжин шуугилдав. Хусог багш инээн бодож буй бололтой нухацтай царайллаа. Яг энэ үед Хюжин рүү харвал тэр багш руу зөөлнөөр ширтэн инээмсэглэж байв. Хацар нь үл мэдэг ягаарчээ.

-Хмм.. За яахав. Тэгвэл өнөөдөртөө хичээлээ тасалцгаая! Бүгдээрээ дэвтэр номоо хаагаарай.

"Ураааааааа~ Багш аа! Хайртай шүү!"

Ангийн хөвгүүд бөөнөөрөө чанга дуугаар орлилдон, бүжиглэх нь холгүй юм болоход миний харц аажмаар Тэхён дээр тогтлоо. Тэр зүгээр л хашгиран галзуурах хөвгүүдийг харан зөөлхөн инээд алдаж байв. 

☪4 o'clock☪Where stories live. Discover now