Бүлэг 8 "Шинэ хүсэл"

6.5K 706 73
                                    

Түүний хажууд алхахад нэг л сандарсан мэдрэмж төрнө. Энэ мэдрэмж надад содон санагдсан ч таалагдаж байсан юм. Хажууд нь байх үед юунаас ч айх хэрэггүй мэт. Бүх зүйлээс хамгаалагдаж байгаа мэт.

Гэрийн зүг алхахад бидний дунд нам гүм үргэлжлэв. Гэсэн ч энэ байдалд бид илүү сайн ойлголцох мэт санагдана. Энэ л бидний ярилцаж чадах нөхцөл мэт.

Тэр ямар нэгэн зүйлийн тухай бодлогоширсоор тэртээ цаана ягаарах тэнгэрийн хаяа руу ширтэн явна. Юуг тэгтлээ бодож байгаа нь сонирхлыг минь татна. Намайг хажууд нь байхад ямар мэдрэмж төрж байгааг, түүний нүдэнд би яаж харагддагаа, тэр өдөр дэвтэрнийх нь завсар яагаад миний шүлэг байсныг, өнөөдөр хичээл дээр түүнтэй харц тулгарсны дараа яагаад чимээгүйхэн инээмсэглэснийг нь ч мэдэхийг хүснэ. Хэн нэгэнд дурлах ийм байдаг юм уу?

Тэр нүдээ анин оройны сэрүүн агаарыг хүчтэй сорон санаа алдлаа.

-Одоо хаана билээ?

Над руу харан асуухад нь би дахиад л ээрч түгдэрчих гээд байв. Тийм болохоор хэлээ хазаж, эхлээд тайвшрахыг хичээлээ. Намайг өөрийг нь сургуулиас гарснаас хойш ширтэж байгааг тэр анзаараагүй юм болов уу, эсвэл анзаарсан ч анзаараагүй дүр эсгээд байгаа юм болов уу гэхээс сандрал минь бүр ч ихсээд ирнэ.

Би нэг гүнзгий амьсгаа аваад,

-Бараг ирчихлээ. Одоо би өөрөө орчихъё доо. Манайх эндээс 2 байшингийн цаана байгаа гэхэд Тэхён ч миний заасан зүг харж,

-Тэгвэл би гэр лүүгээ явах замаараа чамайг оруулаад өгчихөж болох юм байна гэлээ.

-Аан.. гэр чинь цаана байдаг байх нь ээ..

Би толгой дохин хэлээд энэ удаа түүнийг ширтсэнгүй замаа харан явахаар шийдэв.

Гэрийн гадаа ирэхэд би түүн рүү эргэн хараад талархсанаа илэрхийллээ. Харин тэр бүдэгхэн инээмсэглэн толгой дохиод,

-Чи маргааш хэдэн цагт гэрээсээ гарах вэ? хэмээн асуух нь тэр.

Нээрэн бид одоо хамтдаа явж байна шүү дээ.

-Үүрийн 4 цагт байх.

-Тэгвэл яг 4 цаг гээд уулзъя.

-24 цагийн дэлгүүр дээр.

Тэхён толгой дохин инээмсэглэхэд би гэр лүүгээ явж орлоо. Орсон дариудаа гэрт хүн байгаагүй тул гутлаа хааш яйш тайлаад, өрөөнийхөө том цонхоор түүнийг явсан эсэхийг мэдэхээр гүйн очиж харвал тэр үүдэнд маань зогссон чигтээ яг миний өрөөний цонх руу харж байх аж. Намайг түүн рүү инээмсэглэн баяртай хэмээн даллахад, тэр ч бас хариу даллаад гэрийнхээ зүг явж одох шиг боллоо.

☪4 o'clock☪Where stories live. Discover now