Бүлэг 12 "Өөр"

5.9K 694 55
                                    

Өвчтэй байсан өдрүүд нүд ирмэх зуур өнгөрч нэг л мэдэхэд би Тэхёны хамтаар сургууль руугаа алхаж байлаа. Одоо сургуульдаа очиход хүүхдүүд яаж угтах бол гэхээс багахан эмээнэ. Элдэв янзын хэтрүүлэгтэй цуурхал тарсан гэсэн болохоор хүүхдүүдийн намайг гэнэт анзаарахыг, ардуур минь элдэв зүйл хоорондоо шивнэлдэхийг мэдэрнэ гэж төсөөлөхөөс ч шар үс босох аж. Тэр тухай бодохоос алхам алхмаар ард хоцорч буй гэртээ үлдчихдэг байж уу ч гэж бодогдож, зугтчихмаар санагдаж байв.

-Юу бодоод байгаа юм бэ?

-Мм?

-Түрүүнээс хойш.

-Мэдэхгүй юм аа...

Санаа алдан хэлэхэд Тэхён уруулаа жимийн, нүдээ сүүмийлгэсээр нааш ширтэж,

-Хүүхдүүдийг яах бол гэхээс санаа зовсон юм уу? хэмээв.

Би итгэл муутайхан толгой дохилоо.

-Тэд нар янз бүрийн зүйл хийхгүй байх аа. Байдгаараа л байцгаая.

Тэхёны хэлсэн үг намайг арай зоригжуулах шиг болов. Бид ийн алхсаар эцэст нь сургуулийн үүдэнд ирэхэд би эцсийн удаа зөөлнөөр санаа алдлаа. Тэгээд Тэхёныг хаалга онгойлгож өгөхөд дотогш яван оров.

-ЕИН!

Орж ирмэгц Намжүүний орилох дуунаар сургуулийн коридороор явж байсан бүх хүүхдүүдийн харц над дээр тусах нь тэр. Хүүхдүүдийн анхааралд аль болох өртөхгүй гэж бодож байсан минь ингээд л нурчихлаа.

-Сайн уу...

-Ахх.. Еин аа. Би хичнээн их ганцаардав аа? Ашгүй чи ирэх гэж. Өнөөдөр та хоёр нэлээн орой гарчээ дээ?

-Тийм ээ...

Хүүхдүүд хараад байсан болохоор бид Намжүүнийг дагуулан явж аль болох хурдхан шиг тэр газраас холдлоо. Өдийг хүртэл бусдын нүдэнд өртөлгүй, нам гүм өнгөрөөсөн амьдрал минь хичнээн тайван байгаа вэ? Хааяа хааяахан гажиг гэж хэлүүлж байсан ч, тэр нь илүү амар байсан шүү дээ. Хүүхдүүдийн энэ харц, миний тухай би ч мэдээгүй байхад хоорондоо ярих нь үнэхээр эвгүйцэм юм.

-Шарх чинь эдгэсэн үү?

-Бараг эдгэчихсээн. Одоо дажгүй чөлөөтэй хөдөлж чадаж байгаа.

-Ашгүй дээ.

Тэр ингэж хэлээд цагаа харснаа,

-За хичээл орох нь. Би анги руугаа гүйлээ. Завсарлагаанаар хоолны зааланд уулзъя хэмээчихээд ангийнхаа зүг гүйж бараа тасарлаа.

☪4 o'clock☪Where stories live. Discover now