Бүлэг 24 "4 цаг"

6.3K 661 67
                                    

Цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр биднээс өөр хүн байхгүй байлаа. Яг л биднийг хүлээж байсан мэт чив чимээгүй байх аж.

Бид хоёр цэцэрлэгт хүрээлэнгийн голд байх сандал руу тайван алхсаар очин суухад нар жаргах дөхөж байсан тул үзэсгэлэнтэй туяа орчныг бүрхсэн нь нүдээ ганц ч цавчилгүйгээр ширтэн суумаар санагдуулж байв.

-Даарч байна уу?

Тэр хүйтэн гарыг минь дулаацуулах гэж аль чадахаараа хичээсээр асууна.

Хариуд нь би инээмсэглээд,

-Үгүй ээ. Дулаахан байна хэмээлээ.

Тэгсэн ч тэр надад өөрийнхөө гадуур хувцсаа тайлан нөмрүүлээд жаргаж буй нарны зүг ширтэн бодолд дарагдлаа. Түүний энэ төрхийг харан суух надад хэмжээлшгүй их тайвшралыг өгч байсан юм.

-Эмээдээ юуны талаар ярьсан юм? Би сонсож болохгүй байсан юм уу?

-Чиний тухай хэлсэн юм аа. Бидний талаар. Тэр зүйлийг одоохондоо чиний урд шууд хэлчихэж чадахгүй байсан юм.

Би түүн рүү зөөлхөн инээмсэглэсээр ширтэнгээ,

-Хэзээ нэгэн цагт өөдөөс минь харж байгаад хэлж чадах болов уу? гэхэд тэр,

-Чадах байх аа. Харин тэр хүртэл чи миний хажууд байх хэрэгтэй гэв.

Ингэж хэлээд над руу харахдаа тэр нөгөө зүйлийг харцандаа агуулсан байлаа. Миний үргэлж учрыг нь тайлах гэж оролдоод чаддаггүй тэр зүйл. Би хариу хэлж чадсангүй. Чимээгүйхнээр түүний нүд рүү ширтэж хүйтэн гараа чанга атгасаар суув. Тэхён ч надаас хариу хүлээсэнгүй нар хэрхэн жаргахыг үргэлжлүүлэн ширтэж эхлэх аж.

Нүд минь одоо ч анилдсаар байсан тул би хоолойгоо засан эгц суугаад яриа эхлүүлэхээр оролдлоо.

-Хюжин Хусог багшид сэтгэлээ илчилнэ гэсэн.

-Ашгүй дээ.

Тэр намуухан, сайхан хоолойгоороо ийн дуугарна.

-Тэд сайхан хосууд болох байх тийм үү?

-Тэгэх байх аа. Хусог багш ямар хүн билээ дээ.

-Тийм шүү...

Нүд минь хэчнээн хичээсэн ч захирагдахгүй нозоорон анигдахад Тэхёны хоолой яг л зөөлөн сэвшээ салхи мэт чихэнд хүрч эхлэх ажээ.

-Ядарч байна уу?

-Мм.. тийм ээ.

-Тэгвэл хэсэгхэн зуур унт даа.

☪4 o'clock☪Where stories live. Discover now