Бүлэг 15 "Нэг хором"

5.6K 647 39
                                    

Тэр надаас цаасаа хурдхан шиг аваад уруулаа хазлан зогслоо. Би ч буруу зүйл хийчихсэн мэт түгдэрч гарав.

-Юу.. би.. санаандгүй.. Уучлаарай.

-Мм.. Зүгээр ээ.

-Юу хийж байсан юм?

Намайг асуухад тэр нэг л сандруу байдлаар ширээн дээр байсан ном руугаа заав. Би арай л мэдээжийн зүйл асуучих шиг боллоо, тийм үү?

Би түүний хажууд суугаад уншиж байсан зүйлийг нь хараад золтой л писхийтэл инээчихсэнгүй.

-Тэхён? Чи "далайн нялцгай биетэн"-ий талаар судлаж байсан юм уу?

Намайг инээхгүйг хичээн асуухад Тэхёны чих улайгаад эхэллээ.

-Үгүй ээ. Зүгээр л хийх юм олдохгүй, таарсан өгүүлбэрээ унших гээд л сууж байсан юм. Хүүхдүүдийн хажууд юу ч хийхгүй байгаа харагдалтай нь биш гээд.

-Бас тархац, үүсэл хөгжлийг нь үү? Бурхан минь яагаад заавал ийм хичээлийг..

Тэсэлгүй инээхэд Тэхён над руу хөмсгөө өргөн харлаа. Өөрөө энэ сэдэвт их дуртай байсан бололтойдог шүү.

Тэр жуумалзаад,

-Үржлийнх нь тухай ч байна лээ хэмээхэд би инээдээ барьж ядсаар,

-Өө, тийм байна уу? хэмээв.

Сүүлдээ Тэхён ч намайг дагаад инээд алдлаа. Саяханы эвгүй нөхцөл байдал алга болсонд би дотроо багахан баярлав. Гэхдээ л түүнийг яагаад зурсныг нь мэдэхийг хүсэж байсан билээ. Тэр олон зүйлсээс яагаад заавал миний өрөөний цонхыг зурсныг...

-Үнэндээ би нэг ч өгүүлбэр ойлгоогүй. Нэг өгүүлбэрээ дахин, дахин давтаж уншсаар байгаад л таарсан. Сүүлдээ нойр ч хүрэх шиг.

-Зүгээр дээ. Ядаж биологийн багшийг орж ирэх үед чи үржлийнх нь тухай ярьж өгч чадах нь байна шүү дээ.

-Би ойлгоогүй гээд байхад даа! Ер нь би бараг уншаа ч үгүй.

Тэр номоо хаагаад улаа бутарсан чигтээ хошуугаа унжуулаад суучихав. Энэ хүүхэд шиг байдлыг нь хараад би инээмсэглэхгүй байж чадсангүй.

-Гэхдээ.. Намжүүн чамд дахиж ямар нэг зүйл хэлсэн үү?

Намайг болгоомжтойгоор асуухад Тэхён нааш гайхан харлаа. Харцанд нь үл мэдэг нухацтай шинж тодорч иржээ.

-Юм хэлээгүй ээ. Ер нь юу ч яриагүй. Яг юу болсон юм бол оо?

-Би бараг мэдэх юм шиг байна...

☪4 o'clock☪Donde viven las historias. Descúbrelo ahora