Бүлэг 14 "Зураг"

5.7K 644 92
                                    

Би яагаад өмнө нь анзаардаггүй байсан юм бол оо?

Байнга явдаг замын маань хажуугаар өнгө алаглах цэцэгс ургадаг байжээ. Тарьсан хүнийхээ сэтгэлийг илтгэх мэт тодоос тод өнгө нь нүд гялбуулна.

Өдөр бүр алхдаг замын маань тоосго хоорондын завсар бяцхан шоргоолжны үүр байдаг байжээ. Анзааралгүй явж байгаад хэчнээн удаа гишгэж байсан бол оо?

Хөрш айл маань нохойтой байсан гэдгийг, цахилгааны шон дээр үүрээ зассан шувууд хэрхэн өндгөө хайрлан шулганадгийг, өглөө бүр хажуугаар зөрж өнгөрдөг зэргэлдээ айлын эмээгийн үс хэрхэн бууралтсаныг, үрчлээ тогтсон дулаахан нүдэнд нь хэрхэн гуниг хурсныг гээд анзааргагүй би мэддэггүй байж. Хичнээн харамсалтай вэ? Зөвхөн өөрийгөө л боддог байсан мэт өрөвдөлтэй мэдрэмж төрч байна. Амьдрахын төлөө тэгж шургуу ажилладаг шоргоолжны хажууд ч би дэндүү өрөвдөлтэй юм. Яагаад эртхэн тэмцэж болоогүй юм бол оо? Хэдий бүтэхгүй байсан байж болох ч, амьдрахын тулд эцсийн хүчээ шавхан тэмцдэг байж. Эмнэлэгт хэвтээд ч хамаагүй байж болох бүхий л арга замыг хайх ёстой байсан юм.

Өөрийгөө өрөвдөж байгаадаа дургүй хүрч байна. Хэзээ хэзээнээс илүү сул дорой болчихсон мэт санагдаж байна.

Үүрийн үзэсгэлэнт өнгөн дунд умбах үед энэ бодлууд минь аажим, аажмаар холдон одлоо. Энэ содон өнгө амьдрал юу юунаас илүү үнэ цэнтэйг сануулах шиг. Бас үүнийг харж байх өдөр, хором, цаг, мөч бүрийг хайрла гэх мэт. Одооноос өдөр бүрийг хайрлаж, маргааш үхэх мэт амьдарна гэвэл хэдийн оройтсон байх болов уу? Хийж чадаагүй зүйлсээ хийж, хэлж чадаагүй үгс бүрээ илчлэн гаргана гэвэл харамсал минь жаахан ч болтугай нимгэрэх болов уу?

Тун удалгүй би түүнийг олж харлаа. Намайг хармагцаа мишээх түүний улаа бутарсан уруулыг, аргадах мэт зөөлнөөр ширтэх бараан нүдийг нь, хамар дээрх бяцхан мэнгэ, урт хуруунуудтай цагаан гарыг нь нүд салгалгүй ажиглалаа.

Түүн шиг нэгэн анхны хайр минь байсанд баярлаж байна.

-Үүрийн мэнд.

Түүний хоолой үүрийн содон өнгөтэй холилдон чихээр минь орон, сэтгэлд хүрэн уусах аятай содон мэдрэмж төрүүлнэ. Юу юунаас ч илүү гүн гүнзгий санагддаг түүний хоолой. Анх сонсоод л татагдаж байснаа би хэзээ ч мартахгүй байх.

-Үүрийн мэнд.

Тэр нүд салгалгүй ширтэх харцнаас минь ичсэн бололтой харцаа буруулж, хоолойгоо засаад,

☪4 o'clock☪Where stories live. Discover now