Prologue

22.6K 1.2K 57
                                    

-"Нэгэн өдөр саранд,

Уртаас урт захиа бичсэн,

Чамаас тод гэрэлтээгүй ч,

Жижигхэн лааг асаасан..."

-Дахиад дуулаад өгөөч?

-Чи зүгээр үү? Одоо гэртээ харьж унтсан нь дээргүй юу?

-Цаг хэд болж байна?

-Үүрийн 4 цаг. Үнэхээр зүгээр гэж үү?

-Зүгээр ээ... Намайг унттал дуулаад байгаарай...

● ● ●

"Өмнө нь надад амьдрах хүсэл ч төрдөггүй байлаа. Үнэндээ хүссэн ч хүслээр минь болохгүйг мэддэг байсан болохоор тэр биз ээ...

Гэтэл... Нэг л өдөр би чамтай учирсан. Яг л аль эрт итгэхээ больсон ид шид, саранд залбирдаг байсан хүслүүд минь биелэх мэт.

Чамтай учирснаас хойш би бага багаар амьдрахыг хүсч эхэлсэн. Чиний хажууд... Яг л бусад хүмүүс шиг. Урт удаан, үс минь цал буурал болтол хамтдаа амьдарч, аз жаргалтай байхыг хүссэн.

Гэхдээ...


Энэ удаад ч бас хүслээр минь болохгүй бололтой, тийм үү?"

● ● ●

Note: Шинэ өгүүллэг!

Их удаан draft явсан өгүүллэгээ оруулж байгаадаа таатай байна.🙄(Бараг дуу нь гарсанаас хойш л) Уг бичвэртээ би өөрөө ч их хайртай байгаа📚😍 Та нарт ч бас таалагдана гэж найдъя💓📚😊

Жич: Дууны үгийг нь аль болох утгачилж бичиж байгаа болно. Багахан зөрүүг ойлгохыг хүсье.📚😊💓🙊
Энэ нь дууг сонсоод төрсөн миний төсөөлөл юм. Жинхэнэ логиктой таарахгүй байж болно.

Love,
Arinann❤

☪4 o'clock☪Where stories live. Discover now