Бүлэг 11 "Халамж"

5.9K 730 102
                                    

Саяхныг хүртэл догдолж, баярлаж байсан би гэртээ орж ирсэн дариудаа нэг зүйлийн талаар бодоогүйгээ санах нь тэр.

Аав ээжид юу гэж хэлнэ ээ?

Хэт баярлаж хөөрснөөсөө болоод энэ талаар огт бодоогүй байжээ. Намайг хараад санаа нь зовоод бөөн юм болно доо. Дээрээс нь ажилтай ядарч байгаа тэдний санааг зовоож дараа болмооргүй байдаг.. Гэхдээ хэлэхээс өөр арга алга даа.

Гар хөл маань жирс жирсхийн өвдөж, баруун тал минь тэр чигтээ өвчин орчихсон байсан тул би хана түшин арай ядан доголсоор өрөөндөө орж ирлээ. Дараагаар нь хувцсаа солих гэж бараг цаг ноцолдох шиг болов. Өвчтэй гар хөлөө хөндөлгүйгээр дүрэмт хувцсаа тайлна гэдэг жинхэнэ өөртэйгөө тэмцэлдэх тулаан аж. Үүнээс болоод эмтэй бинт минь бүр нэвтэрчих шиг боллоо.

Гэрийн хувцсаа ч бүрэн өмсөөгүй чигтээ эмийн хайрцагнаас иод, бинт хайтал алга байх нь тэр. Дээр нь түрхэх эм ч алга. Заяа нь харьсан юм. Яагаад заавал ингэж таардаг байна аа? Хэрэггүй үед хаа нэг хэвтэж байдаг зүйлс хэрэг гарахаар ор сураггүй алга болчих юм.

Эмийн хайрцгийг байранд нь тавиад болохгүй бол өөрөө гаръя даа ч гэж бодлоо. Гарахын тулд хувцсаа өмсөх хэрэгтэй. Арайхийж өмссөнийхөө дараа явж ядан доголсоор хэр хугацаа өнгөрсний дараа хамгийн ойрын эмийн санд очих бол? Тэгээд буцаад л тэр байдлаараа ирнэ... Мэдэхгүй нь ээ, мэдэхгүй нь. Ер нь чадахгүй нь бололтой.

Орон дээрээ цаг руу гөлөрсөөр сууж байтал ашгүй нэг юм хаалга тогшлоо. Аав ээж хоёрыг эрт ирлээ гэж баярласан би гэрийн хувцсаа ч бүрэн өмсөөгүй чигтээ хаалга руу яарав. Гэтэл байдаг хурдаараа очин хаалгаа цэлсхийтэл нээвэл Тэхён зогсож байх нь тэр. Миний ичсэнийг яана! Би доогуураа гэрийн өмд, дээгүүрээ бараг юу ч үгүй байсан шүү дээ.

Ичсэндээ хаалганы араар гялсхийн нуугдаж, тулгамдан зогстол тэр ч бас цочирдсон бололтой харцаа буруулан ууттай зүйлээ сунгалаа.

-Э-эмчийн бичиж өгсөн зүйлс. Би сая л санаад-...  аваад ирсэн юм.

Түүний чих бага багаар улайж эхэлжээ.

Би ууттай зүйлийг нь өвчтэй биш гараараа аваад,

-Б-баярлалаа хэмээн түгдэртэл тэр,

-Тэгвэл... баяртай гэчихээд шуудхан л эргээд цааш яваад өгөв. Харин би улайж орхисон чигтээ үлдлээ.

Энэ ямар гээч сүйрэл нь вэ?

Нэг өдөрт л энэ бүгд болчихож байгаа юм гэж үү? Итгэмээргүй юм. Одоо Тэхёны царайг яаж харах болж байна аа? Гэрийн хувцсаа яаж ийж байгаад өмсдөг л байж! Гэхдээ азаар би хэд хоног чөлөөтэй болохоор таарахгүй юм даа. Тэр хүртэл Тэхён мартчих байх тийм үү?

☪4 o'clock☪Kde žijí příběhy. Začni objevovat