Бүлэг 10 "Бэртэл"

5.9K 720 101
                                    

-Ёооё. Зүрх амаар гарах нь. Түрүүн сургууль руу орох замд нэг гаж донтон над руу яаж харсан гэж бодно? Над руу ширтээд л, үйлдэл бүрийг минь дагуулж хараад л, хачин инээгээд л... Бурхан минь. Айсандаа гүйхээгээрээ ороод ирлээ. Ямар аймаар байсан гээч?

Хюжин амьсгаадсаар орж ирээд амандаа зогсоо зайгүй үглэсээр хажууд минь суулаа.

-Гаж донтон?

-Мэдэхгүй ээ. Тэр яг сэтгэцийн өвчтэй. Тэгснээ миний энгэрийн тэмдэг рүү хараад л байсан. Нэрийг маань мэдчихсэн бол яана?

Гаж донтон гэхийг сонсоод Тэхён ч хөмсгөө зангидсаар эргэж харав.

-Хаана байсан гэсэн бэ?

-Сургуулийн урд, сандал дээр.

-Тэгвэл сургууль дотогшоо оруулахгүй байх аа. Санаа зовоод хэрэггүй.

Би Хюжиныг тайвшруулсаар удалгүй ангид хүүхдүүд цуварсаар орж ирлээ. Бүгд л хоорондоо нэг юм ярилцаж, бөөн дуу шуу болцгооно. Хюжин бид хоёрын ард суудаг хоёр охин ирэхэд ярианаас нь бид танил зүйл олж сонсов.

-Ахх саяхан манай хажуу талын ангид нэг сэтгэцийн өвчтэй хүн дайрч орж ирсэн гэсэн. Яагаав ээ? Нөгөө Мүёний яриад байсан гаж донтон.

-Тийм үү? Тэгээд яасан гэнэ?

-Мүёнийг заамдаж аваад, татаж чангаагаад, өөрийг нь алсан ч гэнэ үү нэг юм яриад авч гарах гээд байсан гэсэн. Ашгүй тэр үед багш нь орж ирээд салгасан гэнэ лээ.

-Ёооё бие арзайчихлаа.

Хюжин рүү харвал тэр хувхай цайчихсан байлаа.

-Зүгээр дээ. Дахиж тийм хэрэг гарахгүй байх.

-Мэдэхгүй ээ...

Би Тэхён руу харвал тэр ч бас үүний талаар сонссон бололтой нухацтай царайлчихсан байв. Бид адилхан мэдэрч байсан юм. Ямар нэг зүйл болох гээд байгааг.

Ангийн багш орж ирэн хичээл эхэлдгээрээ эхэллээ. Сургуулийн захиргаа тэр хэргийг мэдсэн эсэх нь тодорхойгүй байснаас болоод хүүхдүүд бүгд л түгшүүртэй байгаа харагдана. Ялангуяа охидууд. Хэдий сэтгэцийн өвчтэй гэдэг нь тэр хүний буруу биш ч, бусдыг хохироогоод эхэлвэл асуудал өөр тийшээ эргэнэ шүү дээ.

Хичээлийн цагууд нүд ирмэх зуурт л өнгөрч завсарлагааны хонх дуугарахад ихэнх хүүхдүүд хоолны заал руу буухаар гарцгаав. Харин Хюжин хаашаа ч хөдлөлгүй суусаар.

-Чи доош буух юм уу? Би буух гэж байна.

-Чадахгүй нь ээ. Ангид камер байгаа болохоор энд илүү аюулгүй байх. Чи хоолоо идчихээд ир дээ.

☪4 o'clock☪Where stories live. Discover now