Бүлэг 13 "Эдгэшгүй"

5.5K 669 41
                                    

Хажуугаар сандран гүйлдэх цагаан халаадтай эмч нарын дунд чимээгүйхэн алхах бид. Баргар царай гаргасаар явж орсон эмч нарын өрөөний хүмүүс нэг эсвэл ухаангүй, эсвэл эдгэшгүй өвчтэй гэж тэмдэглэгдсэн байх аж. Дотор минь хүйт даах үед би ээжид улам наалдлаа. Хэдий хүлээн зөвшөөрөхийг үл хүсэвч тэдгээр өрөөнүүдээс мэдрэгдэх зүйл, тэдгээр хүмүүст нэвт шингэсэн байх ямар нэг зүйл намайг айлгаж байсан юм.

Би ч бас тэдэнтэй адил, тийм үү? Тэдний хэлснээр би ч бас үхлээ хүлээж байгаа нэгэн.

Магадгүй бидний ялгагдаж байгаа зүйл бол байгаа орчин, хамт байгаа хүмүүс маань л биз ээ. Тэд энд өдөр хоногийг эм тариан дунд өнгөрөөж, амьдрах хугацаагаа уртасгах, магадгүй эмчлэгдэхийн төлөө байна. Хажууд нь хайртай хүмүүс нь үргэлж хамт байхгүй, үхэж байгаа хүмүүс дунд өөрөө тэднийхээ нэгэн адил байгаагаа мэдэрч, магадгүй хором мөч бүрээр итгэл найдвар нь алсарсаар суугаа байж мэдэх. Харин би... Магадгүй би аль хэдийн эвлэрсэн нэгэн байх. Найдваргүй зүйлийн төлөө тэмцэхийг хүсэлгүй, үлдсэн өдөр хоногуудаа эмнэлэгт биш, өөрийн хүссэн газраа өнгөрөөхөөр шийдсэн. Хайртай хүмүүстэйгээ хамт. Дотроо үргэлж "Би үхэж байна. Би үхэж байна." гэж давтан бодож, зовж шаналахгүйгээр эрх чөлөөтэй, байж болох хамгийн аз жаргалтай өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Гэвч нэг л мэдэхэд зайлшгүй дөхөн ирэх зүйлээс айх болсон байлаа. Одоо надад хоргодох зүйлс байгаа шүү дээ.

Ээж мөрөн дээр минь хөнгөхөн товшлоо.

-Зүгээр дээ. Битгий санаа зов. Энэ тасаг жаахан эвгүй байгаа биз? Эмч чинь өрөөгөө сольсоноос хойш ирээгүй байх тийм үү?

-Тийм ээ.. Жаахан эвгүй л юм.

-Зүгээр болно оо. Ойрдоо гайгүй байсан шүү дээ.

Би чимээгүй л толгой дохих аядлаа. Тэгээд эмчийн өрөөний хаалгыг зөөлхөн тогшив. Дотроос нь "Ороорой" хэмээх найрсаг хоолой гарах үед сандрал минь улам нэмэгдэх шиг болох аж. Гэвч зүрхний минь гүнд бяцхан найдвар оршиж байсныг үгүйсгэж чадсангүй.

Ээж түрүүлж ороход би араас нь орлоо. Дотогш ормогц эмч маань өөр нэг хүнтэй ярилцан сууж байх агаад өвчтөн биш гэдэг нь харваас илт. Биднийг орж ирмэгц хамт сууж байсан хүн нь ч нааш харж түүнийг танимагцаа би гацаж орхих нь тэр. Танил бордуу арьс, тодоос тод харагдах хацрын хонхорхой, танил инээмсэглэлийг хармагц дотор палхийгээд л явчихсан юм.

Би яагаад бодоогүй юм бол оо? Намжүүн эмнэлэг рүү хүнтэй уулзахаар явахаа хэлж байсан шүү дээ. Гэвч энэ эмнэлэг, тэр дундаа энэ эмчтэй уулзана гэж хэн санах билээ дээ!

☪4 o'clock☪Where stories live. Discover now