4. Чамайг сонирхож байгаа болхоор

1.4K 92 0
                                    

4-Р ХЭСЭГ

Би юу ч хийлгүй Сэүнрүү таг чимээгүй ширтээд л зогсож байв.

Би : "яах уу? яавал дээр юм бол?"

Сэүн ч надруу харж харж байгаад миний зүгрүү алхаад ирж байв... би түүний ирж байгааг харчихаад харцаа газарлуу шидтэл тэр хажуугаар салхи татуулаад л юу ч болоогүй мэт намайг хараагүй юм шиг л эгц урагшаагаа харсаар зөрөөд гараад явчихлаа..

Би түүнийг миний хажуугаар зөрөн явсаны дараа ардаас нь харлаа. Үнэндээ зөрөх агшинд нь ямар нэгэн зүйл хэлэх гэсэн ч бүр амнаас минь ганц ч авиа гарахгүй болтлоо хөсчихсөн мэт байсан болохоор зүгээр л түүнийг харсан ч бид чимээгүй зөрөлдлөө...Гэхдээ тэр футболктойгоо байна гарандаа зузаавтардуу малгайтай цамц баричихсан байгаа ч тэр өмсөлгүй зүгээр л барисаар явж байв. Энэ нөхцөл байдлаа би өөрөө ч юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байхад Сэүн намайг хараад юу гэж бодсоныг би ч тааж чадахгүй нь бүхэл бүтэн түүнээс өдөр нь тийм том тусламж авчихаад магадгүй надруу ирж байсныг нь хэн ч мэдэхгүй байхад би хэдий найз маань ч гэсэндээ нэгэн залуугийн машинд суух гээд байж байдаг....

Лухан гайхсаар : Хэсү-яа?

Би ухаан орсон мэт Сэүний араас харахаа болин Лухан руу хараад суух үгүйдээ эргэлзэж эхэллээ...хөдлөх гэсэн ч хөл минь битгий хөдөл гэсэн мэт хөшиж ямар нэгэн үг ч дуугарчиж  болохгүй юм шиг байв...

Лухан урд минь ирээд : чи тэр залууг мэддэг бололтой. Энэ дээрийн клубын гадаа хардаг—

Би яагаад ч юм хичнээн бодох хугацаа надад байхгүй ч ямартай ч Сэүнд үнэхээр өөр зүйл бодогдуулж буй мэт санагдан тус хүргэсэнийх нь хариуд ядаж халуун ч юм болтугай авж өгөх хэрэгтэй ч юм уу аа ямартай ч би Луханыг түрүүлээд явж бай гэж хэлэх хэрэгтэй юм шиг байна..

Би : мм тиймээ...Нөгөө Лухан?

Лухан : за

Би : тэр залуу надад том тус хүргэсэн болохоор би түүнд өртэй болчихсон юм аа. Тэгээд л тэр магадгүй надаас өрөө авах гэж ирсэн байх...би тэр залуутай уулзах хэрэгтэй бололтой..яг одоо "дуу сулрах"

Лухан санаа алдан нэг доошоо харчихаад надруу хараад : надаас зугатах шалтгаан биш биз дээ хэхэ

Би : ю-юу?

Лухан : тэгвэл боллоо. Хэрэг гарвал залгаарай хариад заавал очсоноо хэлээрэй мм?

Би толгой дохиод : ойлголоо

Лухан : тэгвэл би ингээд "даллах"

~You've Fallen For Me~Where stories live. Discover now