12. Миний дэргэд байж өгч чадах уу??

1.3K 60 0
                                    

12-Р ХЭСЭГ

Сэүн удалгүй намайг тавилаа...дулаахан тэрээр надаас хөндийрч буй нь мэдрэгдэн надруу хүйтэн сэрүүн зүйл дайрч эхэлж байгаам шиг л мэдрэмж төрч байв

Би эргэж харалгүйгээр чимээгүй зогсож байв

Сэүн : уучлаарай

Би : харин чи....зүгээр юм уу?

Сэүн уруулаа жимийсээр доошоо харчихаад миний ар нуруулуу харан хүчлэн инээмсгэлээд : мм "толгой дохих"

Магадгүй одоо л биш юм бол хэзээ ч биш байх. Зүгээр л би тэсэхгүй нь...

Би зориглосоор түүнлүү эргэж харан : худлаа яриад л...би сэтгэлээр дэмжиж өгөх үү

Сэүн : юу?

Би инэмсгэлээд : юу болсоныг , ямар шалтгаантай үйлдэл хийснийг чинь мэдэхгүй ч ойлгоод чамайг сэтгэлээр тайвшруулаад өгье

Сэүн : я-я-яаж? "гайхах"

Би : ингэж.."түүнрүү зоримгий алхаад түүнийг хүзүүгээр нь тэвэрчихлээ...хэрвээ тэр санаж байгаа бол өнгөрсөн удаад архи уун согтон Сэүнийг тэврэхдээ яг энэ газарт ингээд түүнийг хүзүүгээр нь тэвэрсэнийг би сайтар санаж байв. Харин энэ 2 дахь нь байх нь..тэр үед юугаа ч мэдэхгүй архины халуундаа ч юм уу тэвэрсэн бол энэ удаад энэ залууд гаргаж буй миний сэтгэл.... сэтгэлийн минь гүнээс гарж байгаа чин үнэн юм шүү...энэ магадгүй түүнлүү очиход нэг алхам ургашлуулан, илүү их түүнд татагдаж байгаагийн шинж байх"

Сэүн : "чимээгүй гайхсаар тэврүүлсээр зогсох"

Түүний гар удалгүй миний бэлхүүс хавьцаа мөн нуруун дээр минь ирж байгааг мэдэрч тэр бага багаар тэврэлтээ чангалж байхыг мэдэрлээ...түүний санаа алдах нь ч гэсэн мэдрэгдэж байлаа...

Дотор нь хичнээн ямар байгаа талаар би хангалттай сайн мэдэхгүй ч надад мэдрэгдэж байна би мэдэрч байна. Ингээд ч болов уу хамт байх хэрэгтэй учир нь би түүнд дуралчихсан , өдий хүртлээ түүн дээр очих үгүйдээ эргэлзэн хүлээн зөвшөөрдөггүй байсан бол би ингээд энэ залууг тэврэх явцдаа тэрхүү сэтгэлгээнийхээ эсрэг явж чадахаар болсон бололтой.

Хэдэн минут чимээгүй тэврэлдсэний эцэст Сэүнийг тавилаа...

Сэүн : "надруу харах"

Би инээмсгэлсээр : 2уулаа гарч амттай юм идэцгээе. Чи түрүүн өлсөж байна гэсэн биз дээ хоол ч идэж амттай юм ч идэцгээе мм? "аль болох өөдрөг түүнрүү инээмсгэлсээр харлаа"

~You've Fallen For Me~Onde histórias criam vida. Descubra agora