29. Зугтацгаая

799 42 0
                                    

29-Р ХЭСЭГ

Цагийн зүү чихний минь ойролцоо секунд тутамд дуугарч би ч тэр унтах аяндаа бараг орох шахуу болж байгаа ч нэг л хүйтэн хөндий болон хэн нэгнийг үгүйлж байгаа мэдрэмж илт давуу бөгөөд тодоос тод мэдрэгдээд байлаа. Мёнхи босоод явцаныг ч хэлэх үү...Би залгах хэрэгтэй юм болов уу утасаа авахаар өндийж байна гэж төсөөлсөн чинь хэт нойрондоо болоод ч тэр хөдлөхөөс зайлсхийж залхуурч байх шиг байв...юу вэ энэ чинь...хэрвээ ямар нэгэн зүйл болсон бол яах юм бэ утасаа авахаар өндийе...ахх гэсэн ч...

Би нүдээ нээсээр хэдхэн алхамын цаана харагдах утасруугаа харлаа...чичрэхгүй байна тэгэхлээр дуудлага ч юм уу смс аль нэг нь ирээгүй гэсэн үг...Аягүү тэр ирнэ гэсэн юм чинь ирнэ шүү дээ тиймээс зүгээр л түрүүлээд унтах хэрэгтэй өглөө сэрэхэд минь магадгүй тэр минь намайг угтах байх...

Би ч эргээд нүдээ анисаар хэвтлээ...10 секунд цаашлаад 20 сек өнгөрлөө...ААА БОЛОХГҮЙ БАЙНА...

Би хөнжлөө тийрсээр өндийн босож суугаад санаа алдаад : би ёстой нэг.... "тиймээ бүр ирэхээс нь нааш унтаж чадахгүй юм байна...царайг нь харахаас нааш тайван нүдээ аниад унтаж чадахгүй юм байна...тиймээ тэгвэл иртэл нь хүлээе иртэл нь унтахгүй байж байя...нойр ч сэргэх шиг болж шар шувуу байдалтай болчих шив.."

Орноосоо босоод гадуураа малгайтай задгай энгэртэй том цамц өмсөөд малгайг нь өмссөөр утсаа ширээнээс аваад өрөөн дахь жижиг тагт руугаа гарахаар хаалгыг нь онгойлгох гэснээ хэсэг азналаа...Би доогуураа сагсны өмсгөлний том шорттой даарах юм шиг санагдсандаа ч тэр үү эсвэл гэнэт гарах хүсэл буурчихав уу...хэн нэгэн харвал галзуу хүн шиг ёстой нэг...

Ус уухаар явцгаая тиймээ тэгье...гэхдээ хамгийн гол нь чимээгүй тэд бүгд тасарчихсан байгаа байх...

Өрөөнийх нь хаалгыг аяарханаар татсаар өрөөнөөс нь гарлаа. Утасныхаа гэрлийг асаасаар 2 давхарын шатруу алхаж л байв...Гэхдээ бага зэрэг айж байх чинь ганцаараа биш залуус байгаа шүү дээ гэж бодсон ч хэн ч байхгүй корридорт ганцаараа гэрэл асаагаад явж байгаа гэхээр бүр ч аймар байв. Ахх буцаад өрөөлүүгээ орох уу буцах уу яах уу эйшш гэрлийг нь асаачих уу ээе за 1 давхарт очоод асаая гэсээр шатаар буусаар урд дахь шатнуудаа гэрэлтүүлсээр сүүлийн шатан дээр хөлөө тавин эргэтэл яг шатны хажууханд буюу 1 давхарын шатны хажууханд хэн нэгэн юм маажих мэт дуу чимээ сонсдон юм амтлах мэт дуу чимээ гарсаар бурхан минь би ч том нүдэлсээр шуудхан гэрлээ шатаар буусан даруйдаа баруун талруугаа тусгавал АААААА БУРХАН МИНЬ...

~You've Fallen For Me~Where stories live. Discover now