18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?

1K 48 0
                                    

18-Р ХЭСЭГ

Тиймээ хэрвээ би андуураагүй бол тэр эмэгтэй мөн байна. Би ч тэр бүр хүн андуурдаггүй гэж бодсоор наашаа алхан ирэх эмэгтэйг нэг харан Сэүний царай луу харлаа...Түрүүхэн л миний өөдөөс малийгаад зогсож байсан залуугийн нүүрний хувирал нь тэр дороо хувисхийн алга болон хөмсгөө зангидаж эхлэхийг нь би маш сайн ажиглалаа. Үнэндээ энэ эмэгтэй Сэүнд тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй бололтой , юу болсоныг нь мэдэхгүй ч сүүлд гэрт нь тэр үнэхээр тааруухан харицаж байх шиг байсан ямарсайндаа л намайг найз охиноо гэж хэлэн танилцуулж Кёнсүү тэгэж дуугаа өндөрсгөх билээ...Кёнсүү гэснээс Сэүнээр ч зогсохгүй тэдний залуусруу хартал бүгдэнгийх нь царайны хувирал өөрчлөгдчихсөн байлаа. Кай , Суо нар харсан хирнэ тоолгүй гараа халаасандаа хийсээр доошоо харан юу ч болоогүй мэт зогсож байсан бол Лае Тао Ёол Бэк нар нөгөөх ирж буй эмэгтэйг нэг харан хоорондоо бие биенлүүгээ харан нэг наашаа нэг Сэүнрүү харсаар яахаа мэдэхгүй л зогсож байлаа...гэхдээ бүгд л гэнэт их чухал царайлан хөмсөгнүүдээ багагүй зангидаад ирэх нь тэр...

Би хөтлөөд зогсож буй Сэүнрүү харсаар : Сэүнаа "сул хэлэх"

Сэүн надруу санаа алдсаар хараад ямар нэгэн авиа гаргах гэснээ болиод дахин санаа алдаад нүдээ удаан гэгч нь аничихаад нээсээр дахин хүчтэй амьсгаа авчихаад ямар нэгэн үг хэлэх гэсээр надруу харж байлаа...гэтэл нэгэн эмэгтэйн дуу сонсдох нь тэр... САЙН БАЙЦГААНА УУ? БИД УУЛЗААГҮЙ УДЖЭЭ. САЙН БАЙСАН БИЗ ДЭЭ БҮГДЭЭРЭЭ гэж их л цоглог өндөр өнгөөр ярих нь хажуунаас сонсдсоор би урд ирэн зогсон охинлуу харан Сэүн харин харалгүй надруу ширтээд л зогсоод байв...

Наён нүүр дүүрэн инээмсгэлсээр бөхийгөөд бидний өмнө ирж зогсоод : Сайна байна уу? бид уулзаагүй уджээ сайн байсан биз дээ бүгдээрээ

Тэд Наёнруу хальт харчихаад зарим нь өөр тийшээ харсаар зарим нь доошоо харсан чигээр хальтхан бөхийлөө

Би тэдний байдлыг ажаад залуус яагаад түүнд ийм байгааг сайн ойлгохгүй эмэгтэй хүнд ийм хүндлэл үзүүлж байгаад нь гайхсаар Сэүнрүү харвал тэр надруу чимээгүй цоо ширтсээр л байв..энэ залуу ч гэсэн яачихаа вэ...

Наён инээсээр : та нар бүгдээрээ илүү күүл болчихож. Хэхэ "Сэүнлүү харах"

Бэк дурамжхан зэвүүн инээмсгэлсээр: хэлэхэд тийм ч...энд ямар хэргээр "өөр тийшээ харсаар хэлэх"

Наён инээмсгэлсээр : ээе. Би тэмцээн үзсэн ёстой янзтай байна лээ...баяр хүргэе. Тэгээд энийг өгөх гэж ирсэн "Сэүний урд ирэн зогсох"

~You've Fallen For Me~Where stories live. Discover now