13. Надтай болзох уу??

1.2K 63 0
                                    

13-Р ХЭСЭГ

Би : миний дэргэд байж өгч чадах уу ?"хацар даган нулимс урсах"

Сэүн надруу харсаар урдаа байсан дэрийг аван миний яг хажууд ирж суусаар халааснаасаа алчуур гаргаж ирэн миний гаранд бариулан гараараа хацар даган урсах нулимсыг минь зөөлхөнөөр алгуурханаар арчиж өгч байв

Сэүн : энэ удаад би сэтгэлээр дэмжиж өгье

Би : "түүнрүү харах"

Сэүн ч намайг татсаар өөрлүүгээ тэвэрчихлээ...дулаахан энгэртээ намайг тэрээр тэвэрч байв...

Энэ их зориг эцэст нь надаас гарчихлаа. Тиймээ Хэсү-яа чи одоо хэн нэгэнд сэтгэлээ өгч , дахин шинэ мэдрэмж аван , шинээр дурлаж , хэн нэгэнд санаа тавьж ,халамжилж, эрхэлж, хайрлан мөн хэн нэгнээр асруулж , хамгаалуулж , хайрлуулах , халамжлуулах цаг нь болсон юм шиг байна энэ хүртэл хангалттай шаналж ганцаардаж байсан бол магадгүй энэнээс цааш ганцаардаж ганцаараа шаналах хэрэггүй...хэрвээ өмнө нь сэтгэлийн зовлон амсах үедээ , ганцаараа шаналан ганцаараа л нулимс дуслуулан эцэст нь юу ч болоогүй мэт бусдын өмнө инээмсгэлдэг байсан бол энэ удаад хэн нэгэн намайг хэрхэн шаналж , хэрхэн зовж , хэр их уйлсаныг минь мэдэж байна. Тиймээ энэ хүн бол Сэүн...тэр эхний удаад намайг нулимс дуслуулахад дулаан тэврэлтээрээ тэвэрч анх удаа хэн нэгэн миний хажууд байсан тэр мэдрэмж...харин энэ удаад 2 дахь нь...дахин сэтгэлийн шаналал амсахад тэр дахиад л миний хажууд байна...дахиад л намайг ойлгож өгч байна...дахиад л дулаахаан тэврэлтээрээ тайвшруулсаар тэвэрч байна...Сэүнаа баярлалаа...зүгээр л үнэхээр их....би тайвширч хэн нэгний энгэрт байгаадаа сэтгэл минь амарч хэлэхийн аргагүй зүгээр л хэлэхийн аргагүй сэтгэл хөдлөл, догдлол , баярлалыг мэдэрч байна...

Сэүн тэвэрсээр : тэгье ээ би чиний дэргэж байж өгье...үргэлж...чиний хажууд...хэзээд

Би тэврүүлсээр : "толгой дохих"

Сэүн : миний хамгийн шилдэг бэлэг...чиний хариулт

Би : "инээмсгэлэх"

Сэүн хэсэг тэврэлтийнхээ дараа бага багаар хөндийрсөөр надруу харлаа...

Бид үргэлж л нэгнээрээ тоголж байдаг болохоор бидний харц тэр бүр ийм зөөлөн байдаггүй билээ...би хөмсгөө зангидаж харин Сэүн цаанаа л нэг даажигнасан байдалтай инээдэг бол энэ удаад бидний нэгэнлүүгээ харах харц тогтуун , тайван харагдаж байна...мөн чин сэтгэлийн инээмсгэлэлийг тодруулжээ.

~You've Fallen For Me~Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang