28. Ким Жүнмён

1.1K 48 2
                                    

28-Р ХЭСЭГ

Чихэн дээр минь хэн нэгэн "босох цаг боллоо Хэсү-яа босоорой" гэж зөөлөн гэгч нь шивнэн мөн тэрхүү шивнээ нь гижиг хүргэх мэт мэдрэмж төрүүлэн дотор арзайлгаж байв. Энэ дуу хоолой нилээн цаана сонсогдож байснаа улам наашлан наашлан би ч тэр нойрноосоо сэрж байгаагаа мэдэхийн зэрэгцээ хоолойны эзнийг хэн гэдгийг нь мэдэж байх шиг-ЮУУ ВЭЭ гэсээр нүдээ таг хийтэл нээн хажууд минь суух хүнрүү харвал Сэүн надруу харан инээмсгэлсээр үсийг минь илбээд сууж байв

Би том нүдэлсээр : ю-юу вэ? "бувтнах" зүүд биш биз дээ "толгойгоо сэгсэрсээр Сэүнрүү харвал миний байдлыг хараад чимээгүй инээж байлаа"

Сэүн инээсээр: ямар зүүд гэхээрээ ийм сайхан байна гэж?

Би ч шуудхан цагруугаа харвал бурхан минь цаг 9 50 болж байв..бид чинь өнөөдөр 10 цагаас уулзаад хүнс зэргээ цуглуулаад төвхнөсөөр 11 өнгөрөөд ойроодоо гэхэд 12 гээд хотоос гарна гэж тохиролцсон байтал миний хэдэд сэрж байгааг хараад байгаарай бурхан минь....юуу вэээ яалт ч үгүй сэрүүлэг тавьсан шиг санагдаж үгүй ээ тавиагүй ч билүү яалаа????

Гэтэл өрөөний хаалга түс тас дуугарсаар ХУРДАН ХУРДАН гэж хэлэх нь сонсдсоор би нойрмог амьтан эргэж харвал Ёоллие байв

Би ч өндийн босоод сэрүүлгэндээ сэрээгүй явах цаг дөхчихсөн өөрөөр хэлбэл хоцорч байгаагаа мэдээд яарсаар шкафнасаа өнөөдөр өмсөх хувцасаа аваад сандарсаар угаалгын өрөөлүү гүйлээ...

Сэүн араас тайвнаар инээмсгэлсээр : болгоомжтой яв л даа эегүү унах нь байна "инээдээ бариж ядах"

Ёол : Хэсү-яа жаахан л жаахан хурдлах хэрэгтэй байна

Би : ммм мианээ би хурдална аа...эйшш... "угаалгын өрөөнд орж ирэн нүүр гараа угаан нарны тосоо крем хальт түрхэсэн болчихоод хувцаслаад гарлаа. Игэхэд юу вэ Мёнхи намайг сэрээхгүй яаж байгаа юм... аа ёстой нэг би хүн хүлээлгэх ямар дургуй билээ дээ"

Ёол ч удалгүй хажуугаар нь зөрөх Сэүнрүү харвал тэр юу болсон нь мэдэгдэхгүй инээд алдсаар явж байв

Ёол : яа чи юу хийгээд??? "гарнаас барин зогсоох"

Сэүн инээж байснаа хувисхийн өөрчлөгдөн зогсоод : өөө өөө ахаа явж бай би Хэсүг аваад гараад очъё

Ёол : тэгэх үү заа би гараад... "гэрээс гарах"

Би ч угаалгын өрөөнд сүр сар хийсээр удалгүй ариун цэврийн өрөөнөөс гарж иртэл тэд бүгдээрээ байхгүй бүгдээрээ ч гэж Сэүн л ганцаараа үүдэнд миний бэлдсэн ачааг баричихсан ямар ч яарсан шинжгүй надруу хараад тайван гэгч нь харж байлаа..Би урд нь очоод том нүдэлсээр хартал тэр нуруунаас минь бариад үүдрүү түрэн гутлаа өмсөөрэй гэлээ

~You've Fallen For Me~Where stories live. Discover now