11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд

1K 62 0
                                    

11-Р ХЭСЭГ

Би үнэхээр юу ч ойлгохгүй 2давхарт нь гарж ирээд Сэүний өрөөлүү явалгүй шатны тэнд нь чимээгүй зогсож байлаа..гэвч сонсоё гэж сонссон юм биш надад зүгээр л чихэнд минь сонсогдох нь тэр...

Наён байж ядсаар : ааа чиний найз охин байх нь ээ....гэхдээ надад яагаад танилцах шаардлага байхгүй гэж? Би танилцана

Ди ү : БИ ЯВ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ "орилох"

Наён : Ди Ү!!

Ди ү : ганцхан удаа найзыгаа тийм байдалд оруулж чадах ч 2дахаа чадахгүй...чи өнгөрсөнд юу хийж ямар байдалд оруулснаа сайн санаж бас мэдэж байгаа...тиймээс хийсэн буруугаа гэмшээд чимээгүй амьдарвал Сэүнд хийж өгч байгаа хамгийн том зүйл чинь болно...үнэхээр чин сэтгэлээсээ хайртай гээд ирсэн юм бол...харин одоо яв дахиж эргэж ирэлгүйгээр...У СЭҮН юу хийгээд байгаа юм? Найз охин чинь ирчихсэн байхад өрөөлүүгээ гарахгүй юм уу?

Энэ бүгдийг сонссон би шууд л Сэүний өрөөлүү гүйгээд орчихлоо...хаалгыг нь хаагаад гүнзгийгээс гүнзгий уртаас урт амьсгаа авсаар орон дээр нь очин суулаа...*үнэхээр чин сэтгэлээсээ хайртай гээд ирсэн юм бол эргэж ирэлгүй яв* гэсэн үү тэр эмэгтэй Сэүнд хайртай эмэгтэй юм уу? өнгөрсөнд юу хийж ямар байдалд оруулснаа сайн санаж байгаа байгаа гэсэн үү? Тэр эмэгтэй Сэүн 2 ямар харилцаатай байсан болоод тэр Сэүнд юу хийсэн болоод...Кёнсүү хүртэл ингэж өмнөөс нь уурлахыг бодоход үнэхээр......хэдийгээр би юу ч мэдэхгүй ч гэсэн нэг л зүйл мэдрэгдэж байв...яг одоо Сэүний байдал маш муу байгаа байх нь ээ..түүний сэтгэл санаа үнэхээр тааруухан байгаа байх нь...тэр дуудлага авсан нь энэ эмэгтэй ирсэнээс болсон юм байна...тэгээд түүний царай тэр дороо л өөрчлөгдөн намайг явуулаад өөрөө гэрлүүгээ ирсэн...намайг найз охиноо гэж хэлэхийг бодоход үнэхээр аргагүйдээд тэгсэн үү аль эсвэл арай үнэхээр намайг найз охин гэж бодоод байгаа юм биш байгаа? Торт авж очсон гээд нөгөө хүлээнэ нтр гээд байсан хариугаа авчихсан гэж бодоод байгаа юм биш биз дээ?? Үгүй ээ үгүй үгүй байх...зүгээр л дургуй эмэгтэй нь гарж ирэхээр эрэгтэйчүүд хамт явж байсан эмэгтэйгээ тэвэрч хөтөлж үнсэж найз охиноо гэж худлаа танилцуулах үе байдгийг сонсож байсан болоод ч тэр Сэүн тийм байдалд орчихооод тэгсэн байх магадгүй....

Би ч санаа алдсаар орон дээр нь сууж байлаа...

***

~You've Fallen For Me~Where stories live. Discover now