5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй

1.5K 82 0
                                    

5-Р ХЭСЭГ

Сэүн : надтай хамт алхах уу? "инээмсгэлэх"

Яагаад ч юм би энэ залуугаас ийм үг сонсоно гэж бодоогүйдээ ч тэр үү үгүй ээ зүгээр л бидний дунд надад үзүүлсэн тусаас илүү зүйлгүй болохоор би тэрний энэ үйлдлийг нь нэг л ойлгож өгөхгүй байв...

Би : юу?

Сэүн :  чиний энэ энэ "миний чих рүү заагаад" энд чинь ямар нэгэн асуудал байдаг юм уу? үргэлж айн? Юу ? гэх юм

Би : "инээх"

Сэүн замруу толгойгоо дохиод : алхъя

Би ч үг дуугаралгүй Сэүний хажууд очоод алхлаа. Хэдий нэгнээ сайн мэдэхгүй болохоор бага зэрэг эвгүй ч энэ бид 2 нэгэнтэйгээ илэн далангүй хэрэлдэж маргаж байдаг болохоор ч тэр юм уу юм яриад алхахад гайгүй байв..

Сэүн нусаа татсаар : чи өдөр болгон энд ажилладаг юм уу?

Би : өдөр болгон бишээ...

Сэүн : тэгвэл

Би : чи цагийн ажил гэж мэддэггүй юм уу?

Сэүн итгэлгүйхэн толгойгоо дохиод : мэднэ.. "дуу нь сулрах"

Би инээгээд : чи мэддэггүй л харагдаж байна даа

Сэүн : яа чи тэгээд ингэж яваад ядрахгүй байна уу? ани ядарч л байгаа байх...

Би : чи амьдрал ямар зэвүүн гэдгийг мэдээд ирэхээр энэ зэрэг юу ч биш юм шиг санагдаж эхэлдэг юм

Сэүн хөмсгөө зангидсаар надруу хараад : юуу?

Би түүнрүү хараад : тэгвэл чи мэдэх юм уу?

Сэүн : би чамд яаж харагддаг юм? Би юу ч мэдэхгүй юм шиг харагдаж байна уу?

Би : их зантай , хичээлээ хийдэггүй , клуб хэсэж явдаг , дуртай дургуй үедээ сургууль дээрээ ирчихээд наргиан цэнгээн хөөгөөд явж байдаг "юу ч болоогүй мэт урагшаа харсаар хэлчихлээ"

Сэүн зогсоод миний мөрнөөс татан өөрлүүгээ харан зогсуулаад надруу харсаар : Хөөе чи хүнийг зүгээр л хараад дүгнэлт хийж болдоггүйг ийм олон жил амьдарчихаад мэддэггүй юм уу?

Би түүнрүү харсаар : тэгээд чи ямар юм?

Сэүн бахархалтай гэгч нь инээгээд : би бол сайн залуу

Би : хахаха

Сэүн : чи юундаа инээгээд байгаа юм? Үгүй ээ яахав хааяа тийм газруудаар явдаг ч "надруу нэг харснаа" ааа болиёоо тэнэгүүд л өөрийгөө магтдаг болохоор  ярихаа болилоо "түрүүлж алхах"

~You've Fallen For Me~Where stories live. Discover now