21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм

971 48 0
                                    

21-Р ХЭСЭГ

Лухан багагүй инээмсгэлсээр надруу хараад : юундаа ингэж гэм хийчихсэн хүн шиг.. "гараа толгойнд хүргэн үс сэгсийлгэсээр инээмсгэлээд" яа золиг минь би мэднэ дээ...та 2 болздог гэдгийг пшшш "урдахаа уух"

Би ч Луханруу том нүдэлсээр юу ч дуугарч чадалгүй гацчихсан мэт харсаар сууж байлаа...ЛУХАН ТЭР ЯАЖ МЭДСЭН ГЭЖ??? ЯАЖ?

Би : О.О

Лухан инээсээр : яа нүд чинь юу вэ? аягүү хаха "өөр тийшээ харангаа урдахаа балгах"

Үгүй ээ би зүгээр л Луханд энэ талаар өөрөө ч хэзээ хэлэхээ сайн мэдэхгүй дээрээс нь хэзээ нэг өдөр хэлнэ гэж байсан ч лав өнөөдөр мэдэх өдөр нь биш байсан юмсан. Би юу хэлэхээ мэдэхгүй зүгээр л Луханаас харцаа буулгаад урдах руугаа чимээгүй ширтэж суулаа

Лухан гарлуу минь зөөлөн цохин инээсээр : яаяаяа би чамайг загнаагүй байхад чи нэрээ...ёстой нэг "надруу харах"

Би Луханруу харан муухан инээмсгэлээд : яа чи тагнуулч биш биз дээ

Лухан : магадгүй ч юм уу "жигтэй харах"

Би багахан инээмсгэлсээр доошоо хараад : би ууг нь тэгэж байгаад хэлнэ гэж бодож байсан юмсан хэхэ...

Лухан : тэгэж байгаад гэж хэзээ? Эйшш чи хэлэхгүй нуух байсандаа "тоглох"

Би Луханруу хараад : юу гэж дээ хэхэ...чи гэхдээ яаж

Лухан бодож байгаа дүр эсгээд : уммм эрэгтэй хүний мэдрэмжээр. "уруулаа жимийлгэснээ сүртэй цэх суун гараа өргөх" ер нь бол эрэгтэй хүний мэдрэмж гэдэг чинь их аюултай зүйл байгаа юм. Тэр тусмаа энэ залуугийнх хаха "өөрлүүгээ заах"

Би инээсээр : юуу вээ хаха

Лухан инээмсгэлээд : баяр хүргэе

Яагаад ч юм түүнээс ийм үг сонсоно гэж бодож байгаагүй болоод ч тэр үү инээмсгэлэл минь бага багаар уусаж Луханруу харлаа...

Лухан миний царайлуу хараад : яасан баяр хүргэсэнд дургуй байгаа юм уу тэгвэл эсрэгээр нь-

Би инээсээр : заа ойлголоо ойлголоо...ёстой нэг...

Лухан : хэхэ...сайн залуу шиг харагдсан. Гэхдээ царайг нь яг ч сайн хараагүй л дээ хэхэ

Би : "толгой дохих"

Лухан : гомдоох юм уу уурыг нь хүргэвэл надад шууд хэлээрэй окей "хөмсгөө сүртэй зангидан тоголсоор" би шууд очоод "гараа зангидан өргөх" за юу

~You've Fallen For Me~Where stories live. Discover now