27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??

1.3K 40 1
                                    

27-Р ХЭСЭГ

/Зохиогчийн талаас/

/Болсон явдлын эхлэл/

Хэсү Лухан 2 мах шарж идэн хажуугаар нь сөжү даруулж уудаг өдөр Хэсү нилээн уусаар согтсоор бүр тасарчихсан ширээгээ дэрлээд сууж байв. Лухан мэдээж найз залуутайгаа хэцүү байгааг нь маш сайн ойлгож байсан ба эвлэрэхэд нь хамгийн тохиромжтой үе хэмээсээр чөтгөр шиг санаа гарган найз залууг нь дуудахаар шийдлээ

Лухан Хэсүгийн хажууд очин урдуур нь гараа савчуултал ямар ч ухаангүй унтаж байв. Цүнхийг нь онгойлготол утас нь байх ба тэрээр дугаар хадгалсан жагсаалт руу нь орвол Сэүнни гэж тэмдэглэсэн байхыг харсаар эргэж байрандаа очоод залгаж эхэллээ. Харин энэ үед Сэүн засуулсан машинаа авахаар хүлээгээд зогсож байсан ба удал ч үгүй машин нь гарж ирэн засварчинтай нь зарим гэмтэл бэртэлийн талаар яриад зогсож байтал утас нь дуугарлаа...Гаргаж ирэн харвал Хэсү гэсэн байх ба мэдээж түүний сэтгэл баярлаж шуудхан л инээмсгэлсэн ч аль болох буурь суурьтай утсаа авахаар шийдсэн хэрэг

Сэүн : за би ингээд явъя даа баярлалаа

ажилтан : заа баярлалаа

Сэүн хөмсгөө зангидсаар утсаа аваад : байна уу

Гэтэл мэдээж өөдөөс нь эрэгтэй хүний дуу хоолой гарсанд нь бүр цочирдохын дээдээр цочиж гайхах нь тэр

Лухан : аа тиймээ байна уу

Сэүн гайхсаар : Х-Х-ХЭН "утсаа чихнээсээ холдуулан буруу харсан юм байх гээд хартал яалт ч үгүй Хэсү гийн нэр болон дугаар байх нь тэр...юуу вэээ энэ эрэгтэй хүн чинь??"

Лухан : сайн байна уу "ээрч сандрах" би би Хэсүгийн найз Лухан байна л даа хэхэ. Өөрөө найз залуу нь Сэүн мөн биз дээ

Сэүн : "аан Лухан гэдэг чинь нөгөө залуу байзаарай гэхдээ юу болсон болоод өөрөө биш найз нь залгаад арай ямар нэгэн муу юм??" тиймээ мөн байна сайн байна уу

Лухан : нөгөө...нөгөө

Сэүн гайхсаар : Хэсү-д ямар нэгэн зүйл болоо юу

Лухан дуу шуутай : тиймээ тэгсэн... хэхэ Хэсү яг одоо *** хаягаа хэлэх энд жаахан уусан чинь согтоод яг одоо ширээгээ дэрлээд унтаж байна л даа хэрвээ чи ирэх боломжтой бол ирж чадах уу?

Сэүн бүр гайхсаар : ЮУУ?

Лухан худлаа инээсээр бантан : тиймээ тийм л юм болчихлоо

Сэүн : одоо очлоо "таслах"

Лухан ч амжилттай бүтсэнд баярлан инээсээр эргэн тойрноо хартал хажуугаар өнгөрөх зарим хүмүүс Лухан болон Хэсүрүү сонин сонин харж байхыг ажаад өөдөөс нь худлаа инээн Хэсүрү нэг сана зовсон байртай харсаар удахгүй ирэх Сэүнийг хүлээж байлаа.

~You've Fallen For Me~Where stories live. Discover now